Дата: Д.Сумъяабазар эхлүүлээд замхарсан "LRT" төслийн ТЭЗҮ-г 7 тэрбумаар дахин боловсруулна

Хотын дарга асан Д.Сумъяабазар 2022 онд хөнгөн галт тэрэгний LRT төслийг санаачилж, өнгөрсөн хавар ашиглалтад оруулна хэмээн мэдэгдсэн ч замхраад буй.
Эргэн санавал, 2022 оны улсын төсвийн тодотголоос хамгийн анхаарал татсан сэдэв нь Улаанбаатар хотод барьж, байгуулах хөнгөн галт тэрэг буюу LRT төсөл байв. Тус төслийн зээлийн санхүүжилтэд Засгийн газраар баталгаа гаргуулахаар Сангийн яам оруулж ирсэн юм.
Харин УИХ-ын гишүүдийн байр суурь хуваагдсан. Улаанбаатар хотын тойргоос сонгогдсон гишүүд төслийг дэмжсэн бол Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд эсэргүүцсэн байдаг. Улмаар МАН-ын бүлгийн хуралдаанаар тус төслийг судлах ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсэг 14 хоногийн турш ажиллаж, LRT төслийг дэмжин үргэлжлүүлэх эсэхэд нэгдсэн шийдвэр гаргахаар болсон. Тус ажлын хэсэгт,
- Д.Тогтохсүрэн
- Э.Бат-Амгалан
- Х.Булгантуяа
- С.Бямбацогт
- Б.Жавхлан
- Х.Нямбаатар
- Ж.Сүхбаатар
- Ч.Хүрэлбаатар
- Н.Энхболд нар багтаж байв.
Харин энэ төслийн гол тоглогч хотын дарга асан Д.Сумъяабазар. Тэрбээр сонгуулийн өмнө буюу энэ хавар хөнгөн галт тэргийг ашиглалтад оруулна гэж зүтгэсэн ч амжилт олоогүй.
Товчоор тайлбарлавал, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос БЗД-ийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэг зорчих бүтээн байгуулалтын ажил юм. Одоогоор энэ хооронд зорчигч нийтийн тээврээр 120 цаг явж байгаа бол үүнийг 40 минут болгож, гурав дахин хугацаа хэмнэх тооцоо гаргаад байсан. Энэ хооронд нийт 15 буудал.
Уг ажлыг 2022 оны тавдугаар сарын дундуур эхэлж, 2024.05.31-ээс нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхлэхээр тооцсон. Нэг ёсондоо 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө хотын нэг захаас хөнгөн галт тэрэг хөдөлж, Сансарын тойрог хүртэл давхина гэх амлалтыг Д.Сумъяабазар өгч байлаа.
Гацсан гол шалтгаан хөнгөн галт тэрэгний замыг хэт өндөр үнээр тавихаар тооцоолсонд байв. Тодруулбал, нэг км тутмыг 51 сая ам.доллароор барина гэгдсэн. Энэ хүрээнд урд хөршийнхөн барилгын бүтцийн ажил болоод ажиллах хүчний ихэнх хувийг дотоодоос авна. Ингэхдээ санхүүжилтээ 40/40/20 хувиар гурав хувааж олгохоор яригдсан. Хэдий ТЭЗҮ 926 сая ам.долларын өртөгтэй гарсан ч гааль, НӨАТ-ыг чөлөөлж, газрын нөхөн төлбөрийг газар олголт зэргээр зохицуулж, 790 сая ам.доллар хүртэл бууруулна хэмээн нийтэд танилцуулсан.
Тэгвэл бараг л мартагдаад байсан Хөнгөн төмөр замын тээвэр /LRT/ төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах 7,000,000,000 төгрөгийн тендерийг Зам тээврийн, хөгжлийн яамнаас зарласан байна.
Зорилгоо Улаанбаатар хотын нийтийн тээвэрт орчин үеийн тээврийн дэвшилтэт технологийн цогц систем бүхий шинэ төрлийн хөнгөн төмөр замын тээврийг нэвтрүүлэн хөгжүүлэх, авто замын ачааллыг бууруулж хүрээлэн буй орчны тогтвортой байдал, агаар орчны бохирдлыг бууруулах, дагуул хотуудын эдийн засгийг хөгжүүлэх замаар шинэ суурьшлын бүсүүдийг холбоход оршино гэж тодорхойлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн ч суухгүй хог. Төсвийн мөнгөөр тоглосон ажил болно. Болих хэрэгтэй.
Ажлаа хийцгээ,яриа чинь ихдээд хийх чинь багадацгаагаад байна!
Ингээд л ТЭЗҮ гэдэг юмаар мөнгө идээд бгаа улсууд даа
Новш гэж ард иргэдийн татварын мөнгөөр туйлчих гэж. Арай л өлөн биш үү
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Сумяабазар хойд насандаа я дийлхээргүй их нүнэл үйлдсэн. Авилг�##� хороолол, 13 -ийн Ийст төвийн газар, цирк гээд идсэн уусан зарсөн газар тамтаггүй их хулгайч даа
Өмнө нь ТЭЗҮ байсан болоод мөнгө яриж байсан биздээ. Өмнөх ТЭЗҮ нь яасан болоод дахиад хийх гээд байгаа юм. Өмнөхдөө сайжруул�##�т хийж болохгүй байгаа юм уу. Ёстой жинхэнэ мөнгө идэх арга байна даа
БӨӨН ЗАРДАЛ ОДООГООР СУДЛААД ХЭДЭН АВТОБУС НЭМЭХЭД Л НИЙТИЙН ТЭЭВЭР ЦЭГЦРЭЭД ИРННЭ ДЭЭ. СУУХ ЗОРЧИГЧ НЬ ХЭД БИЛЭЭ ГЭДГЭЭ БОДОЖ ТООЦООЛСОН Л БАЙДАГ БАЙХДАА???!!!!!!!! ЦААШИД АВТОБУС+ ТРАЛЕЙБУС + ... Х - ТЭЭВЭР НЭМЭХЭЭД Л 10-30 ЖИЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ 1- Л БАЙХАД БОЛНО ДОО??!!!! ДАРААЧИЙНХ НЬ ҮРГЭЛЖИЛНЭ...
Дооёоо зааны хэдэн хүүхдүүд төр түмэндээ гай түйтгэр бололгүй яваасай л гэж з�##�бирах юм!!! Гантогтох гарьд шиг сайхан биеээ аваад явчихгүй бөхчүүд байнаа байна, улс төрд орж улсаа цөлмөх гээд зүтгээд байдаг бөхөнцөрүүд!!!
Гол нь хулгайчууд, тухайлан хэлбэл Сумъяабазар аварга хулгайч энэ төсөлд хэдэн тэрбумыг зарлагадсан бэ? Үүнийг тодорхой болгооч!
Сумьяабазар ТЭЗҮ гэж бас хэдийг цохио бол. ТЭЗҮ гэж мөнгө цохидог мод дэлгэрч дээ. Овоо хэдэн тэрбумаар харагдаг баригдахгүй зүйлгүй мөнгө идэх юм. Хархорин хот гэж одоогоор 3 дөхь ТЭЗҮ гээ хийж мөнгө угааж байгаар сайн мэдэх юм байна.