Гадаад мэдээ

Трамп БНХАУ-д татвар онооно гэсний дараа юанийн ханш дөрвөн сард байгаагүй доод хэмжээнд хүрлээ

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп даваа гарагт /2024.11.25/ БНХАУ, Мексик болон Канадын эсрэг импортын шинэ татвар тавина гэж хэлжээ. Тэрбээр ирэх жилийн нэгдүгээр сард ажлаа авсан эхний өдрөө Канад болон Мексикт 25 хувийн татвар онооно гэсэн юм. Мөн Трамп БНХАУ-ын бүх бараанаас авдаг гаалийн татвар дээр нэмж 10 хувийн татвар тавина хэмээжээ.

Уг мэдээ гарсны дараа юанийн ханш ам.долларын эсрэг сүүлийн дөрвөн сард байгаагүй доод хэмжээнд хүрсэн байна. Тодруулбал гаднын биржүүдээр худалдаалагддаг юанийн ханш 0.3 хувиар буурч, нэг ам.доллар 7.27 юаниар арилжих болжээ. Мөн БНХАУ-ын дотоодын биржүүдээр арилждаг юанийн ханш ч унасан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 26, 2024 15:53

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button