Улс төрийн мэдээ

УИХ-аар дэмжигдээгүй нэг удаагийн дэгийг дахин боловсруулж хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.19/ үдээс өмнөх хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дэгийг хэлэлцсэн.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан нэг удаагийн дэгийн хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, хуулийн төсөл дэмжигдээгүй.

Тиймээс чуулганы үдээс өмнөх хуралдаанаас өмнө Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хурал хийж дэгийг дахин боловсруулж оруулж ирэх үүргийг УИХ-ын дарга өгсөн.

Энэ хүрээнд 14:00 цагаас чуулган байнгын хорооны дахин боловсруулсан дэгийг хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button