Нийгэм мэдээ
Морь унаад сураггүй болсон хүүг эсэн мэнд оллоо

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн "Зүүн-Араат" гэдэг газар тус сумын харьяат иргэн А нь 11.28-ны өдрийн 15:00 цагт гэрээсээ мориор гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн А /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:50 цагт тус багийн “Хадтай-Уул” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 1 км/-аас эсэн мэнд олсон байна.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.