СПОРТ
М.Анхцэцэг огцом өргөлтөөр 116 кг-ын өргөж, дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Бахрайн Улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-ны өдрүүдэд болж байна.
Өчигдөр буюу 12 дугаар сарын 14-ний өдөр тухайн тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин, М.Анхцэцэг огцом өргөлтөөр 116 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь медалиа гардлаа.
Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг дэлхийн аваргаас тав дахь медалиа хүртэж байгаа юм
- 2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
- 2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
- 2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр)
- 2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй)
- 2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт) тус тус дэлхийн аваргаас медаль хүртээд байна.
Тус ДАШТ-д дэлхийн 92 орны 471 тамирчин оролцож байгаа юм. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах МУГД Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ОХИН ОДОО БОЛЛОО МИНИЙ ДҮҮ АМЬДРАЛАА ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДСОН НЬ ДЭЭР ШҮҮ ЧИ ГАЙХАМШИГИЙГ БҮТЭЭСЭН ОДОО САЙН ШАВЬ НАРАА ТИВ ДЭЛХИЙД БЭЛТГЭЭ ЯГ ӨӨР ШИГЭЭ ТУУШТАЙ МУНДАГ ДЭЛХИЙД ДАНСТАЙ ТАМИРЧДЫГ ЧИ БЭЛТГЭЖ ЧАДНА ТӨР ДЭМЖИХ БИЗ.