Ши Жиньпин өрсөлдөгчдөө дарж авсан бол одоо холбоотнуудаа онилох боллоо

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин авлигатай тэмцэх ажлынхаа эхэн үедээ өрсөлдөгч бүлэгт харьяатай зэвсэгт хүчин дэх нөлөө бүхий генералуудыг дарж, өөрт үнэнч хүмүүсээр сольж авсан байдаг. Ийнхүү Ши Жиньпин олон жилийн турш БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн бүтцэд шинэчлэл хийж, өөрийнхөө хүмүүсийг өндөр албан тушаалд томилсон юм. Тэгвэл түүхэн дэх олон хүчирхэг удирдагчдын адилаар Ши Жиньпин өөрийн сонгосон үнэнч гэх хүмүүсийн эсрэг арга хэмжээ авах боллоо.
Өнгөрсөн сарын сүүлээр тэр зэвсэгт хүчин дэх хамгийн ойрын хүмүүсийнхээ нэг болох адмирал Миао Хуаг ажлаас нь чөлөөлсөн юм. Цэргийн төв зөвлөлийн (CMC) гишүүн түүнийг сахилга батын ноцтой зөрчил гаргасан хэмээн шалгаж байгаа гэж Батлан хамгаалахын яам ажлаас нь чөлөөлсөн байна. Тус яам авлига, үнэнч бус байдал гэсэн нийтлэл хэллэг ашиглан түүнийг чөлөөлжээ.
Миао Хуа нь “CMC”-ийн улс төрийн албан тэргүүний хувьд улс төрийн суртал ухуулга, тус зөвлөлийн боловсон хүчний томилгоог удирдан явуулдаг байсан юм. Тэр бол Ши Жиньпин батлан хамгаалахын салбартаа явуулж буй цэвэрлэгээнд өртсөн хамгийн өндөр албан тушаалтан. Өнгөрсөн зунаас хойш батлан хамгаалахын арав гаруй өндөр албан тушаалтныг огцруулаад буй.
Гэвч тэдгээр албан тушаалтнуудын хэн нь ч Миао Хуа шиг Ши Жиньпинтэй олон жил үргэлжилсэн харилцаа тогтоогүй байсан. Ийнхүү түүнийг мөрдөн шалгаж, татан буулгасан нь Ши Жиньпин армийнхаа топ алба хаагчдад хэр итгэдэг вэ гэх асуултыг үүсгэхэд хүргэлээ.
Пентагоноос санхүүжүүлдэг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ахлах судлаач Жоэл Вутноу “Томилсон хүмүүс нь эргэлзээгүй үнэнч бус гэж тэр бодож байгаа бол энэ нь маш том асуудал болно” гэжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Ши Жиньпин ийнхүү ойрын хүмүүсээ онилж байгаа нь Мао Зэдун, Иосиф Сталин гэх мэт аутократ удирдагчид туйлын эрх мэдлээ хадгалж үлдэх зорилгоор хийдэг алхамтай ойртож байгаа юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мао даргын хойд дүр хятадыг самарч хаяхандээ