TikTok АНУ-д хориглуулахгүйн тулд эцсийн оролдлого болгон дээд шүүхэд хандлаа

TikTok АНУ-д хориглуулахгүйн тулд эцсийн оролдлого болгон тус улсын дээд шүүхэд даваа гарагт /2024.12.16/ ханджээ. Тодруулбал TikTok нэгдүгээр сард аппликейшнийг нь АНУ-д татах боломжгүй болгох хуулийн төслийг түр хугацаанд хориглох хүсэлт гаргасан юм.
TikTok болон түүний толгой компани “ByteDance” уг хуулийн эсрэг давж саяхан заалдаад ялагджээ. Энэ сарын зургааны өдөр Вашингтон хотын давж заалдах шатны шүүх TikTok-ын заргын эсрэг шийдвэр гаргасан. Тус компани дахин давж заалдах хугацаанд хориглох хуулийн төслийг түр зуур хориглохыг дээд шүүхээс хүсэж буй.
АНУ-ын эрх баригчид өнгөрсөн дөрөвдүгээр сард TikTok-ыг АНУ дахь хөрөнгөө худалдах эсвэл нэгдүгээр сар гэхэд хориглох хуулийн төслийг баталсан. Хууль зүйн яам мэдэгдэл хийхдээ Хятад компани учир TikTok нь Америк хэрэглэгчдийн асар их хэмжээний мэдээлэлд нэвтрэх чадалтай гэж үзэж байгаа юм. Ийм учир эрх баригчид нь тус хуулийн төслийг баталжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.