Сири дэх овоолсон булшинд 100 мянган хүний цогцос бий гэв

АНУ-д байрлалтай сиричүүдийн эрхийн төлөөх байгууллагын тэргүүн мэдэгдэл хийхдээ Дамаскийн гаднах овоолсон булшинд Ерөнхийлөгч асан Башар аль-Ассадын дэглэмийн хөнөөсөн 100 мянга гаруй хүний цогцос бий гэжээ. Тус байгууллагын тэргүүн Моуаз Моустафа хэлэхдээ Дамаскаас 40 зайд оршдог аль Кутайда дахь овоолсон булш нь түүний илрүүлсэн таван булшны нэг хэмээсэн юм.
Тэр “Reuters” агентлагт хэлэхдээ “Хамгийн багаар тооцоолоход зуун мянган хүний цогцос. Маш маш багаар тооцоолсон тоо” хэмээжээ. Моустафа мөн өөрийнх нь илрүүлсэн таван булшнаас өөр булш байгаа нь ойлгомжтой гэсэн юм. 2011 онд Сирийн иргэний дайн эхэлсэн цагаас хойш Ассад олон зуун мянган хүнийг хөнөөсөн гэх тооцоо бий. Ассад болон түүний аав Хафез хоёрыг хүний эрхийн төлөөх байгууллага, гаднын засгийн газрууд, сиричүүд шоронд хоригдож буй олон хүнийг хөнөөсөн гэж буруутгадаг.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Башар Алсад Ливийн Каддафи шиг ард түмэндээ зодуулж үхэх юм байна даа! Насаараа нуугдаж амьдрах гэж ч юу байхав дээ?