Эдийн засгийн мэдээ

ҮСХ: Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.4 хувиар өссөн

Улаанбаатар хотод 2024 оны 12-р сарын 16-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.4 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал,

  • Алтантариа дээд гурил кг тутамдаа -13 төгрөгөөр
  • "Зууван чех", 600 гр талх - 9 төгрөгөөр
  • Хонины мах, ястай, кг тутамдаа - 139 төгрөгөөр
  • Тараг, савласан, 900 гр, "Цөцгийтэй"- 28 төгрөгөөр
  • Ургамлын тос, 1л тутамдаа - 60 төгрөгөөр
  • Сонгино, кг тутамдаа - 125 төгрөгөөр өссөн байна.

Харин Алтантариа I зэрэг, савласан гурил кг тутамдаа 4, Алтантариа 2-р зэрэг, савласан гурил кг тутамдаа 12, Хар талх, 300 гр ширхэг тутамдаа 8, Үхрийн ястай мах нэг кг тутамдаа 52, Үхрийн цул мах, кг тутамдаа 93, Ямааны ястай мах кг тутамдаа 157, "Шинэ Сүү", литр тутамдаа 22, Төмс кг тутамдаа 5, Лууван кг тутамдаа 12, Байцаа кг тутамдаа 85, Хүрэн манжин кг тутамдаа 30 төгрөгөөр буурсан бол бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд өмнөх долоо хоногоос өөрчлөгдөөгүй байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button