УРЛАГ
Олон улсын театрын "МИТЕМ" наадмыг "Тэнгэрийн хүү" жүжгээр нээнэ

Улсын драмын эрдмийн театрын хамт олон 12 дахь удаагийн Олон улсын театрын "МИТЕМ" наадмыг Б.Цогнэмэхийн зохиол, ТС, УГЗ Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" жүжгээр 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр нээх гэж байна.
Олон улсын театрын "МИТЕМ" наадамд "Тэнгэрийн хүү" жүжгийг Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа тоглуулах албан ёсны урилгыг Будапешт хотын Үндэсний театрын захирал, найруулагч Аттила Виднянски 2024 оны 10-р сард өөрийн биеэр гардуулсан юм байна.
2014 оноос эхлэн зохиогдсон уг наадмын зорилго нь Унгар улсад олон улсын театрын уулзалтууд зохион байгуулах бөгөөд сүүлийн жилүүдэд тус хөтөлбөрийн хүрээнд Унгар улсын үзэгчид 30 гаруй театрын 200 гаруй тоглолтыг үзэх боломжтой болсон аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.