ҮСХ: Дундаж цалин 2.5 сая болж нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 52.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787.6 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1632 (3.2%)-өөр, өмнөх улирлаас 351 (0.7%)-гоор тус тус өсөж, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.5 (2.5%) мянгаар, өмнөх улирлаас 11.9 (1.5%) мянгаар мөн өсжээ.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд 2024 оны 3 дугаар улиралд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.2 сая төгрөгболж,өмнөх оны мөн үеэс 348.9 (7.2%)мянган төгрөгөөр нэмэгджээ.
Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.6 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 300.4 (22.9%)мянган төгрөгөөр нэмэгдсэн,
- 51.4 (6.5%) мянга нь барилгын салбарын,
- 49.7 (6.3%) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын,
- 49.7 (6.3%) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын,
- 46.9 (6.0%) мянга нь уул уурхай, олборлолтын салбарын,
- 30.3 (3.9%) мянга нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын,
- 28.9 (3.7%) мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарын,
- 148.5 (18.8%) мянга нь бусад салбарын ажиллагчид байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 3 дугаар улирлын тайланд хамрагдсан 787.6 мянган ажиллагчдын сарын голч цалин 2024.3 мянган төгрөг байна.
Голч цалин өмнөх оны мөн үеэс 467.9 (30.1%)мянган төгрөгөөр нэмэгдэж харин өмнөх улирлаас 2.7 (0.1%)мянган төгрөгөөр буурчээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны 3 дугаарулирлын байдлаар 2479.6мянгантөгрөг болж, өмнөх оны мөн үеэс 470.3 (23.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 14.7 (0.6%) мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ.

ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2024 оны 3 дугаарулиралд 203.1 болж, 2020 оноос 2.0 дахиннэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин гийн индекс 38.8 хувиар нэмэгджээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон жил ажилласаг тэтгэвэрийн нэмэгдэл гэж 50 м/₮ нь юунд ч хүрэхгүй байгаа нь доромжлол юм бна. Соц-ын үеийн тэтгэвэртэй биднийг энэ засаг төр яаж харж бгаа юм бол? Мэс заслын дараах дараах уух эм нь /26 хоног/ 426,0 м/₮ үүн дээр нэмээд даг�##�дах эмнүүд нь 168.0 м/₮ болно. Бүгд нийлээд 600,000₮ болж бна. Авч байгаа тэтгэвэр нь 700,00м/₮ хүрдэггүй юм бна.Ямар эм нь ингэж их үнэтэй бна вэ? Хөнгөлөлт үзүүлж болдоггүй юм уу?