УЛС ТӨР

Н.Номтойбаяр: Төмөр зам 10 жил гацсан асуудалд хариуцлага нэхэж, шаардах ёстой

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

Энэ хэлэлцээрийг өчигдөр харлаа. Тусгагдсан зарим зүйл заалтуудыг харлаа. Цаашид улс төрийн хэрүүл болохоор харагдаж байна. 100 хувь Монголын эрх ашигт нийцтэй, таатай байхгүй нь үнэн. Яагаад гэхээр бид өөрсдөө хэлсэн ярьснаасаа буцаад, төрийн бодлого шийдвэрийг байнга өөрчлөөд, өөрөөр хэлбэл хулхидаж зальдсаар 10 жилийн нүүр үзэж байгаа нь үнэн. Ямартай ч энэ хэлэлцээр нэг шат ахиж, дараа дараагийн хэлэлцээний суурь тавигдаж байгаа учраас дэмжээд байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас гарах хоёр арга зам байгаа нь харагдаж байна. Яагаад ийм асуудал болов гэдэг дээр эргээд ярьж, хариуцлагыг ярих хэрэгтэй. Эрүүгийн хуульд Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэдэг заалт бий. Юу болсон юм, яасан ийсэн гэдгийг ярьих ёстой. Ийм хүнд нөхцөл байдалд бид яагаад хүрэв гэдгийг шаардаад явах хэрэгтэй. Хэлэлцээртэй холбоотойгоор асуухад, ЭТТ компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг хүлээчихэж байна. Хамрах цар хүрээ нь юу юм бэ. Бүхэлд нь гэж ойлгох уу. Тэгэхээр цаашид Монголын төр зөв реформын шилжилт хийж болохгүй гэсэн үг үү. ЭТТ компанийг гадны менежментийн компанид өгнө гээд Ерөнхий сайд хэлчихсэн. Үүнтэй хэр зөрчилдөх вэ. Үнэтэй холбоотой асуудал нилээн маргаан дагуулж байна. Ж.Ганбаатар гишүүн хуулийн тодорхой зааврууд өглөө. Биржийн тухай хуультай уялдуулж болохгүй гэдэг дээр хуульд нь тодорхой байгаа л юм байна. Үнийг доод хэмжээнд барьснаар бусдыгаа татаж унагах вий. Төмөр зам, нүүрс гэхээр л ЭТТ компани гээд бусдыг нь орхиод байна. Хэлэлцээрийн явцад зүүн бүсийн Бичигт-Зүүнхатавчийн босоо төмөр зам болон эдийн засгийн үр өгөөж хэрхэн яаж эргэлтэд орох вэ.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

Төмөр замын төрөөс баримтлах бодологод зүүн баруун төмөр замын бүтэн байгуулалтыг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Зүүнхатавчийн төмөр замыг ирэх онд ашиглалт оруулна. Хөөтийн нүүрсний орд ашиглалтад орох, боомтоос хатуу хучилттай зам тавихаар Зам тээврийн яамны төсөвт орсон. Хүнд даацын зам гэдгээрээ явна. Экспортод тодорхой үр дүн үзүүлнэ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Өнгөрсөн 10 жилийн хугацаанд болсон төмөр замын царигийн асуудлаас сургамж аваад, дахиад ийм асуудал үүсэхгүй байгаасай.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
9999
9999
12 сар 27, 2024 13:09

14 жил гацхан гэхээр 2014 оноос угшилтай бол нөгөө л 49:17:17:17 юм байна даа

Зочин
Зочин
12 сар 27, 2024 13:33

10 жил бүх эрх нь байсан МАН яагаад юу ч хийгээгүй вэ

Зочин
Зочин
12 сар 27, 2024 14:11

Их гүрнүүдийн дунд хавчуулагдсан Монголын маань тусгаар тогтнолын бат�##�гаа нь ПАРЛАМЕНТын засагл�##� гэж боддог байлаа. Гэтэл энэ жил сонгогдсон 126 гишүүн улс орны суурь эрх ашгийг хөндөж зан�##�хийлсэн ноцтой асуудлууд орж ирэхэд дарга нарынхаа заавраар ханараад юу ч хамаагүй батлаад явуулаад байх хандлага харагдах боллоо!! Энэ бол маш АЮУЛ-тай шинж шүү!!! Ганц Ерөнхийлөгчийг бол яаж ч эрхшээлдээ оруулж болно. Харин УИХ-ыг боломжгүй гэдэг худлаа болох нь байна??!! Сүүлийн үед 2 хөршөөс илт нөлөөлөх асууд�##� орж ирдэг боллоо! Цэнгүүн, Баярмаа, Ямар самбуу билээ дээ? г.м. шинэ гишүүд овоо шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байгаа боловч тэднийг Тэмүүжин шиг амыг нь бариад дуугүй болгох байх даа гэж санаа зовж байна!!! За тэгвэл Монголын төр Орос, Хятадын тоглоомын засаг төдий л болж хувирна!!! УИХ-ын гишүүн гэдэг "үнэт" �##�бан туша�##�аа Эх орноосоо илүүд үзэх бэртэгчингүүд гараад ирсэн юм гэж үү???

зочин
зочин
12 сар 27, 2024 16:25

Нотойбаяр �##�уурчингаас Батхүүгийн амийг нэх

47 трамп
47 трамп
12 сар 28, 2024 23:17

44 их наядын хулгай юу болов хахаха энийг л яримаар байна Номтоо кккк

Холбоотой мэдээ

Back to top button