НИЙГЭМСПОРТ

Анх удаа монгол тамирчин Бодибилдингийн Дэлхийн аварга боллоо

Бодибилдингийн гавьяат тамирчин Б.Сугарсүрэн түүхэн амжилт үзүүлж, Дэлхийн аваргын алтан медалийг анх удаа эх орондоо авчирлаа.

Олон улсын бодибилдингийн хамгийн том холбоо болох IFBB-ийн Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээнээс Монгол Улсын гавьяат, Монголын Бодибилдинг Фитнесийн Хөгжлийн Холбооны тамирчин Батбуянгийн Сугарсүрэн алтан медаль хүртсэн нь манай улсын хувьд түүхэн үйл явдал болж байна.

Дэлхийн 203 орныг эгнээндээ нэгтгэсэн IFBB-ийн энэхүү тэмцээн энэ сарын 16-наас 19-ний хооронд Япон улсын Токио хотод болсон юм. Олон улсын бодибилдингийн шилдэг 1500 тамирчин энэхүү тэмцээнд оролцсон бол аварга нь манай улсаас тодорч, алтан медаль хүртсэнээр Монгол Улсынхаа төрийн дууллыг анх удаа дэлхийн бодибилдингийн аваргын тавцанаа эгшиглүүллээ.

Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн энэхүү тэмцээнийхээ “Велнесс +163 см” залуучуудын ангилалд мөн өрсөлдөж, дөрөвдүгээр байрт шалгарсан юм.  

Монгол Улс IFBB холбоонд гишүүн орноор элссэнээс хойшхи 31 жилийн түүхэнд анх удаа монгол хүн түрүүллээ.

Гавьяат Б.Сугарсүрэн тэмцээний “Мастер Велнесс 40” насны ангилалд аваргаар ийнхүү тодорсноор Монгол Улс одооноос IFBB-д гурван медаль эзэмшиж буй. Үүнээс алт, хүрэл медалийг эмэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сугарсүрэн, эрэгтэйчүүдээс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тамирчин Ч.Цогтбаатар хүрэл медалийг тус, тус эзэмшдэг юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ямар гоё мэдээ вэ?баяр хүргэе монголчууд чаднаа ёстой гоёдоо монголчуудаа .Нэг юм асууяа уучлаарай ийм боди хүүхний үтрээний булчин аймаар хөгжөөд эр бэлэг эрхтэнг чанга хавчиж авдаг гэж үнэн үү?

Муна
Муна
Reply to  Иргэн

Шургуулаад ш�##�гануудаа хүүрээ

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Хэ, хэ.

ТУЛГА
ТУЛГА

Мундаг бүсгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button