Гадаад

Өмнөд Солонгосын 175 зорчигчтой боинг онгоц Бангкокоос буцах үедээ осолджээ

Өнөөдөр өглөө БНСУ-ын зорчигч тээврийн Жэжү Эйр 737-800 онгоц Тайландын Бангкок хотоос буцаж хөөрөөд Муан гэх нисэх онгоцны буудалд газардах үедээ осолджээ. Тус онгоцонд нийт 175 зорчигч, багийн 6 гишүүн явж байснаас 28 хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Онгоц газардах үед техникийн доголдол үүссэний улмаас хөөрөх зурвасаас гарч, хашаа мөргөснөөр шатаж эхэлжээ. Нисэх онгоцны буудлын онцгой байдлын алба хаагчид галыг даруй унтрааж, онгоцноос зорчигчдыг гаргаж, аврах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Одоогийн байдлаар онгоц осолдсон нарийн шалтгааныг тогтоохоор холбогдох албаны мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн гэжээ.

Эх сурвалж: FreePressJournal

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button