Статистик: Ажиллах хүч 2024 онд 1.4 сая хүн амд хүрчээ

Ажиллах хүчний судалгаагаар, өнгөрөгч 2024 оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 63 хувь буюу 1.4 сая хүн ам байна. Үлдсэн 37 хувь буюу 849. мянган иргэн ажиллах хүчнээс гадуурх хүн ам юм.
Ажиллах хүчний оролцооны түвшин 63 хувь байгаа нь өмнөх онымөн үеэс 1.4 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.8нэгж хувиар өссөн үзүүүлэлт болжээ.
Хүйсээр авч үзэхэд, эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 72.0 хувь, эмэгтэйчүүдийнх 54.8 хувь байна. Харин насны тухайд 25-29 насны бүлэгт оролцооны түвшин хүйсийн хувьд хамгийн өндөр зөрүүтэй байгаа юм.

Харин ажиллах хүчнээс гадуурх хүн ам буурахад боломжит ажиллах хүч буюу цалин хөлс, орлого олох ажил хайгаагүй эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн хүн ам өмнөх оны мөн үеэс 23 хувь буюу 52.8 мянгаар, өмнөх улирлаас 7.3(26.1%) мянгаар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Evii minii Mongolchuud hun amaa yadaj 5 saya hurgemeer baina aa