Гадаад мэдээДЭЛХИЙ

Лос Анжелесийн түймрийн улмаас 180 мянган хүн нүүн суурьшжээ

Лос Анжелест гарч буй хэд хэдэн түймрийн улмаас орон байраа орхин, нүүн суурьшсан хүмүүсийн тоо 180 мянгад хүрсэн байна. Тус хотын баруун бүсэд байрлах Санта Моника, Малибу хоёрын хооронд оршдог Палисад дүүргийн түймэр болон Итоны түймэр нь Лос Анжелесийн түүхэн дэх хамгийн өндөр хохиролтой түймэр болжээ. Тэр хоёр түймэрт 12,500 га буюу 125 км квадрат газар нутаг нэрвэгдсэн байна.

Одоогийн байдлаар түймрийн улмаас таван хүн амь үрэгдсэн байгаа юм. Лос Анжелес хотын шериф Роберт Луна хэвлэлийн бага хурал хийхдээ амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа хэмээжээ. Түүний хэлснээр Итон дахь түймрийн улмаас дөрвөөс таван мянган барилга, байгууламж сүйдсэн байна. Мөн албан тушаалтнууд хэлэхдээ Палисадын түймэрт 5,300 байгууламж сүйдсэн гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button