УЛС ТӨР

Иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн шийдлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах ёстой гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.01.20) Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзлаа. Олон нийтийн дунд зарласан нээлттэй сонгон шалгаруултын дүнд ил тод сонсголоор томилогдсон баг бүрэлдэхүүн нь нэн тэргүүнд ёс зүй, хариуцлагын зарчмыг чухалчлах ёстойг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Тэрбээр, төв банкны үйл ажиллагаа ил тод бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстойг онцлоод салбар бүрт туршлагатай, мэргэшсэн төлөөллүүд томилогдсонд УИХ-ын гишүүд болон иргэд, олон нийтийн зүгээс итгэл, хүлээлт өндөр байгааг уламжиллаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, энэ удаагийн парламент банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ нэн түрүүнд зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах, зээлдэгчийн буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд дарамт бус боломж олгодог эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарна хэмээв. Түүнчлэн бодлогын хүү буурахад зээлийн хүү буурна гэх мэт ерөнхий ойлголтоор хязгаарлах бус нарийвчилсан, олон талт зохицуулалтаар хэрхэн яаж иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн шийдлийг хэрэгжүүлж болох талаар хамтран ажиллахыг УИХ-ын дарга тодотголоо.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн зүгээс төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэрхэн ажиллах талаар санал, шийдлээ танилцуулав. Тухайлбал, Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийн зүгээс санхүүгийн зах зээлийн бүтэц, төв банкны засаглалын хэлбэр, зээлийн эх үүсвэр болон эдийн засгийг төрөлжүүлэх зорилтот шийдлүүдийн хүрээнд санал солилцлоо. Түүнчлэн, Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар, салбарын хууль тогтоомжийг цаг үеийн шаардлага болон олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хэрэгтэйг онцолсон бол зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, хариуцлагын системийг сайжруулахаас гадна хэрэглээг бус хуримтлалыг дэмждэг болоход анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтад оролцогчид үргэлжлүүлэн хөдөө аж ахуйн чиглэлээр болон бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрүүд, дижитал эдийн засгийн хувьсал өөрчлөлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар нээлттэй санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, аливаа хууль, тогтоомжийн төвд аль нэг байгууллагын хэм хэмжээ бус ард иргэдийн эрх ашиг хадгалагдаж байхыг эрхэм зорилгоо болгож ажиллахыг үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 20, 2025 16:56

ЁСТОЙ ГОЁ ЧААЖЭЭ ҮНЭХЭЭР САЙХАН ҮЛЭЭЖЭЭ БИЗНЕС ЭРХЭЛДЭГ ГАРУУДАА ДЭМЖЭЭД ТӨР АШИГТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ЮМ БОЛ БИД АЧААГАА ДУРТАЙЯА ҮҮРЧ ХЭРЭГЛЭГЧДЭД ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХҮРГЭНЭЭ.ТАТВАР ТӨЛӨӨСӨӨР МАНИЙГАА ДАРАМТЛААД БАЙВАЛ ТӨР УДАХГҮЙ СӨНӨЖ ТА НАР БҮГДЭЭРЭЭ НАМАА АВААД ТАЛИЙНА.МОНГОЛНУУДАА БИД ҮХЭР ХОЧТОЙ Ч АМЬДРАХ ЭРХТЭЙ БИЗ ДЭЭ? ҮНИЙН ШУУРГАНД ХЭЗЭЭ Ч ИНГЭЖ ТУЙЛДАЖ БАЙГААГҮЙ ТАТЮАР ТӨЛӨӨС НЭМЭГДСЭН Ч БИД ХОРХОЙ ИДСЭН АРААГАА ЗУУН ЗҮТГЭСЭЭР ӨДИЙ ХҮРЛЭЭ ГЭВЧ ОДОО ТЭСЭХЭД БЭРХ БОЛЛОО БИДНЭЭС БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВДАГ ХӨӨРХИЙ ИРГЭД МААНЬ БҮГДЭЭРЭЭ АЛЦГАР ЭМГЭН ЖАЙЖГАР САРАНГЭРЭЛИЙН ХАРААЛ ХҮРЭЭД БҮГДЭЭРЭЭ УЛНЫХАН БОЛЧЛОО БИД Ч УЛНЫХАН БОЛЧЛОО ТЭР АРАЙ ДЭЭГҮҮР ШАГАЙ ХАВЬЦАА ОЧИХ ГЭЭЛ САРАНГЭРЭЛТЭХ ГУАЙ ЗӨВШӨӨРВӨЛ ШҮҮ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button