Бизнес мэдээ

Залхуу сандлыг сонгох таван шалтгаан

Сүүлийн жилүүдэд Lazybag буюу ахуйн хөөсөөр дүүргэсэн сандал нь орчин үеийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн болсон.

Энэхүү бүтээгдэхүүнийг түгээмэл болгоход хэд хэдэн гол хүчин зүйл нөлөөлсөн бөгөөд хүмүүсийн тав тухтай байдал, хялбар хэрэглээ, минималист амьдралын хэв маягтай нягт уялдаатай юм. Ийнхүү Lazybag-ийн талаарх таван баримтыг хүргэж байна.

  1. Тав тух-Орчин үеийн хүмүүсийн хувьд тав тух бол амьдралын чухал хэсэг болсон. Lazybag нь биеийн хэлбэрт тохирч, зөөлхөн тул амралт, зугаалгаар явахад болон гэртээ ашиглахад төгс зохицдог. Зөөврийн буйдан хэлбэртэй энэхүү уут нь хүний биеийн ачааллыг жигд хуваарилж, амрах орчныг илүү тухтай болгодог. 
  2. Олон талт хэрэглээ-Lazybag-ийг зөвхөн гаднах орчинд бус, гэртээ, оффис дээр, цэцэрлэгт хүрээлэнд ч ашиглаж болно. Энэхүү бүтээгдэхүүнийг хаана ч хэрэглэж болох байдал нь хүмүүсийн амьдралын хэв маягт зохицдог. 
  3. Дизайн ба үнийн боломжит байдал-Lazybag-ийг янз бүрийн өнгө, загвараар үйлдвэрлэдэг нь хэрэглэгчдийн сонирхлыг татдаг. Орчин үеийн минималист, загварлаг дизайнууд нь залуусын дунд түгээмэл хэрэглээтэй болгоход нөлөөлсөн. Мөн өөрийн хүссэн өнгө, загвараараа хийлгэх боломжтой нь олзуурхууштай. 
  4. Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах боломж-Lazybag нь байгаль орчинд ээлтэй материалаар хийгдсэн загваруудыг гаргаж эхэлсэн. Мөн эх орондоо бүтээгддэг гэдгээрээ давуу талтай. Гаднах даавуун уутыг нь угааж, цэвэрлээд ашиглах боломжтой. 
  5. Худалдан авах уян хатан нөхцөл-Эх орондоо үйлдвэрлэгддэг гэдгээрээ онцлог бөгөөд. Үнийн хувьд 459.000 төгрөгөөс 20% хямдарч 367.200 төгрөг болсон. Хүмүүсийн худалдан авалтын шаардлагад нийцүүлэн Pocket zero үйлчилгээг нэвтрүүлсэн. Оффис болон байгууллагууд дөрвөн ширхгээс дээш бүтээгдэхүүнд 30% хямдрал зарлаж байгаа бөгөөд 321300 төгрөгөөр худалдан авах боломжтой.  

Судалгаагаар оффисын ажилчдын цайны цагаар 30 минут унтаж амрах нь энгийн үеэс 30 хувийн ажлын бүтээмж өндөр байдаг аж.

Нэмэлтээр дурдахад, эвент үйлчилгээнд ашиглаж болох түрээсийн үйлчилгээтэй гэдгээрээ онцлог бүтээгдэхүүн юм. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button