БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг үймээн самуун өдөөсөн хэмээн прокуророос буруутгалаа

Өчигдөр буюу ням гарагт Өмнөд Солонгосын прокурорууд Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 12 дугаар сард болсон Цэргийн онц байдал зарласан нь олон нийтийг бослого үймээнд уриалсан явдал хэмээн түүнийг буруутгалаа.
Өнгөрсөн бямба гарагт түүнийг Сөүлийн шүүхээс цагдан хорих хугацааг нь сунгах хүсэлтийг хүлээж аваагүй тул прокурорууд даваа гарагаас өмнө түүнийг яллаж амжихгүй бол суллах болоод байсан билээ. Болсон үйл явдалтай холбоотойгоор БНСУ-ын сөрөг хүчин болох Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Хан Мин Су хэвлэлийн бага хурал дээр “Босогчдыг толгойлсон хүнийг эцэст нь нэг шийтгэх нь” хэмээн мэдэгдсэн юм. Тус улсын Үндсэн хуулийн шүүх Юн Сок Ёлыг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь албан ёсоор буулгах уу эсвэл түүнийг эргүүлэн албан тушаалд нь аваачих уу гэдэг хүндхэн сорилттой тулаад байна. Юн Сок Ёл өөрийг нь эрүүгийн хуулиар яллахыг үл зөвшөөрсөн юм.
Өнөөдрийн байдлаар засгийн газрыхаа эрхийг булаах гэж оролдсон, энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тусласан гэх үндэслэлээр тус улсын Батлан хамгаалахын сайд мөн цэргийн командлагч нарын хамт шүүгдэх юм.
Эргэн сануулахад, БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл нь өнгөрсөн 12 дугаар сард орон даяар цэргийн онц байдал зарласан бөгөөд Үндэсний Ассемблейн гишүүд нь онц байдлаас 2 цагийн дараа 190 орчим нь хуралдаж ерөнхийлөгчийн шийдвэрийг цуцласан юм.
Түүний энэ шийдвэрээс болж улс төрийн импичмент үзүүлэхдээ хүрсэн юм.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.