
“Мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал - роунд 2” Швейцарь улсын Саас фий хотод болсон. Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж, хоёр нь медалийн тавцанд гарав.
Тэмцээнд манай улсаас оролцож буй тамирчдаас эмэгтэйчүүдийн хурд төрөлд Н.Сэлэнгэ алтан медаль, эрэгтэйчүүдийн хурд төрөлд Ч.Мандахбаяр мөнгөн медаль, Н.Хэрлэн VII байр, О.Сайханжаргал XXVII байр тус тус эзэлсэн байна.
Ингэснээр мөсөнд авиралтын дэлхийн цомын цувралын алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин Н.Сэлэнгэ боллоо.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.