Колумбын ерөнхийлөгч Трампт бууж өгөв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа хүлээн авсны дараа хууль бус цагаачдыг албадан гаргах ажлыг эхлүүлж, өмнөд хил рүүгээ цэргүүд илгээсэн. Тэгвэл Колумб улс хууль бус цагаачдыг тээвэрлэсэн АНУ-ын хоёр зэвсэгт хүчний онгоцыг хүлээн аваагүй юм. Үүний дараа Трамп Колумбын эсрэг хориг тавьж, бараануудад нь гаалийн татвар оноохоо мэдэгджээ.
Өмнөд Америк дахь АНУ-ын гурав дахь том худалдааны түнш болох Колумб хариуд нь Америкийн бараануудад 50 хувийн гаалийн татвар ногдуулна гэж анхааруулсан байна. Харин тус улсын Ерөнхийлөгч Гусвато Петро АНУ-аас орж ирж буй бараануудын гаалийн татварыг 25 хувиар нэмэхийг үүрэг болгосон гэжээ. Тэгтэл Ерөнхийлөгч Петро энэхүү мэдэгдлээсээ буцаж АНУ-аас албадан гаргаж буй Колумб иргэдийг авчрахдаа ерөнхийлөгчийн нисэх онгоцоо ашиглана хэмээсэн байна.

Ерөнхийлөгч Петро шийдвэрээ өөрчилсний дараа Трамп “Fuck Around Find Out ” буюу “Янз үзээд яахыг нь хараарай” үгний товчлол (FAFO) бүхий зураг өөрийн сошиал хаяг дээрээ нийтэлжээ.
Эх сурвалж: New York Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.