УЛС ТӨР

"Шинэ Зуунмод" хотод цахилгаан дулааны станц барьж, эдийн засгийн чөлөөт бүс болгоно

Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр  “Шинэ Зуунмод” дагуул хотыг 31 мянган га газарт байгуулах талаар хэлэлцэлээ. Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128 км авто зам, 250 мВт цахилгаан, 465 мВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр хувийн хэвшлийн түншлэлээр барина гэв.

Монгол Улсын Засгийн газрын  2022 оны 143 дугаар  тогтоолоор  Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд хотод,

  • Эдийн засгийн чөлөөт бүс,
  • Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс,
  • Шинэ Зуунмод хотын төв, Засаг захиргааны бүс,
  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв,
  • Худалдаа, бөөний төв,
  • Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс,
  • ОУ-ын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс,
  • Аж ахуй, нөөц бүсийг байгуулна гэв.

Нийслэлийн удирдах ажилтнуудыг шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг яаралтай танилцуулах,

Нийслэлд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хэрэгжилтийн талаар нэгтгэн танилцуулах,

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, сургалтын байгууллагын суралцагч, багш, ажилтан, албан хаагчдыг дотоод орчинд амны хаалтыг тогтмол зүүлгэх, мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмж, зааврыг хэрэгжүүлж ажиллах,

Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй байгуулсан “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ” дуусгавар болсон боловч зогсоолоо хүлээлгэн өгөхөөс татгалзаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох журмын дагуу хариуцлага тооцож, яаралтай чөлөөлүүлэн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д хүлээлгэж өгч, зогсоолын талбай чөлөөлөх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг өгөв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ЭНЭ гар зүүдээ манаж хоноод донгосож өгөх юмаа хүүхэд зүүдлэхээрээ хамаагүй юм зүүдэлдэг бололтой

Иргэн
Иргэн

Хүннү хот маань яг хаана баригдахаар болоод бн аа???

монгол
монгол

Тэгээд усны нөөц байгаа юм уу даа

Болд
Болд

Ша�##�даа бүтэхгүй юм

Zochin
Zochin

manai tur zasag yaasan ih mungutei boloov ee

ах нь
ах нь

Тэнэг юм уу зөнөг юм уу? урдах ажлаа хийгээч м�##�аа. Сонгууль дууссан эргүү чадвхргү й эргүү

Зочин
Зочин

Iim ch yum hiine tiim ch yum hiine geed hudal shaagaad baih yumaa. Osorjamaagaas yalgaraad baih zuil alga daashinz l omsohgui yum daa

Зочин
Зочин

Шинэ нисэхийн дулааны станц дагууд хотоо дулаанаар хангах чад�##�тай хийгдсэн гээд байсан, ЯАСАН БЭ ?

Холбоотой мэдээ

Back to top button