Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

БНХАУ-ын “DeepSeek” компанийн хиймэл оюун ухаан технологийн салбарыг донсолгов

Өнгөрсөн долоо хоногт “DeepSeek” нэртэй БНХАУ-ын стартап компани R1 нэртэй үнэгүй хиймэл оюун ухаанаа танилцуулсан юм. “DeepSeek” тэрхүү хиймэл оюун ухаан нь одоо өргөн хэрэглээнд ороод буй хиймэл оюун ухаануудаас хямд үнэтэй бүтээсэн гэжээ.

Даваа гараг /2025.01.27/ гэхэд тэрхүү хиймэл оюун ухаан нь татан авалтаараа AppStore дээр ChatGPT-г давсан байна. Тэгвэл дэлхий даяар хөрөнгө оруулагчид Хятадын хямд үнэтэй хиймэл оюун ухаан нь салбарын тэргүүлэгчид болох “Nvidia”, “OpenAI” гэх мэт компаниудын ноёрхолд заналхийлнэ гэж болгоомжилсон тул хувьцаагаа олноор нь заржээ. Тодруулбал “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ нэг өдрийн 593 тэрбум ам.доллароор буурсан байна. Энэ нь Wall Street-ийн түүхэн дэх хамгийн том нэг өдрийн алдагдал юм.

Ийнхүү “Nvidia”-гийн хувьцаа унасан нь Nasdaq индекс 3.1 хувиар буурахад хүргэжээ. Филадельфийн хагас дамжуулагчийн индекс 9.2 хувиар буурч 2020 оны гуравдугаар сараас хойш үзэгдээгүй алдагдал хүлээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гоё

Aguu Ih Hytad mandtugai
Aguu Ih Hytad mandtugai

Aguu Ih Hytad ah egch nar maani argagui delhiin gaihamshig yum daa.Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button