Гадаад мэдээДЭЛХИЙ

“Microsoft” компани TikTok-ийг худалдан авах хэлэлцээ хийж байна

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден TikTok-ийг АНУ дахь үйл ажиллагаагаа зарах эсвэл хориглох хуулийг баталсан. Тус хуулийг АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хадгалах зорилгоор Конгресс санаачилсан юм. Хууль энэ сарын 19-нөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн ч Доналд Трамп TikTok-ийг аварна гэсний дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байдаг.

Дараа нь Трамп тангараг өргөснийхөө дараа TikTok-ийг худалдах хугацааг 75 хоногоор сунгасан юм. Тэгвэл түүний хэлснээр “Microsoft” компани TikTok-ийг худалдан авах хэлэлцээ хийж байгаа аж. Трамп тус аппликейшнийг худалдан авах хүсэлтэй компаниуд үнэ хаялцахыг хүсээ буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн долоо хоногт Трамп мэдэгдэл хийхдээ хэд хэдэн хүн TikTok-ийг худалдан авах сонирхолтой хэлэлцэж байгаа гэсэн юм.

Мөн тэр ирэх 30 хоногийн дотор TikTok АНУ-д хэрхэх нь шийдэгдэнэ хэмээсэн билээ. Өмнө нь Трамп дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маск TikTok-ийг худалдан авахад нээлттэй байгаа гэсэн юм. Харин Маск худалдан авах тал дээр мэдэгдэл хийгээгүй байгаа.Ням гарагт /2025.01.26/ хиймэл оюун ухааны стартап болох “Perplexity AI” компани TikTok-той нэгдэх санал тавьжээ.

Ийнхүү нэгтгэж үүсгэсэн компанийн 50 хувийг ирээдүйд АНУ-ын засгийн газрын эзэмшилд олгож болно гэж нэгэн эх сурвалж хэлсэн байна. Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй хэмээн TikTok-ийг хориглох тушаал гаргасан. Тухайн үед 2020 үед буюу 2020 онд “Microsoft” компани худалдан авах хэлэлцээнд хамгийн ойрхон байсан. “Microsoft” компанийн захирал Сатяа Наделла тус хэлэлцээг хамгийн хачирхалтай зүйл байсан гэсэн юм.Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button