Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласан шийдвэрээ хамгаалав

12 дугаар сард БНСУ-д зарлагдсан цэргийн Онц байдлын дэглэмээс үүдэж тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг “бослого үймээнийг удирдсан” хэмээн прокурорын байгууллагаас түүнийг буруутгасан билээ.
Түүнтэй холбоотой асуудлаар хийж буй сонсгол дээр тэрбээр өөрийнхөө шийдвэрийг хамгаалахдаа цус урсгасан хохирол гараагүй бөгөд улс төрийн нэр бүхий хүмүүсийг огт баривчлаагүй учир онц байдал зарласан явдал н ь бослогын үйлдэл биш хэмээн тайлбарласан билээ.
өмгөөлөгчдийнх нь зүгээс “Ерөнхийлөгчийн гаргасан уг шийдвэр нь Үндсэн хуулийн хүрээнд хийгдсэн” хэмээн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ хэлсэн юм.
Юн Сок Ёлыг дан ганц онц байдал зарласан асуудлаар бус хэд хэдэн нэр бүхий улс төрчдийг баривчлахаар төлөвлөсөн, Ассемблейн гишүүдийг танхим руу орж санал өгөхөд нь саад хийхийн тулд цэрэг явуулсан зэрэг үндэслэлүүдээр буруутгагдаж буй.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.