УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Уяачдын лоббигоор Засгийн газар хүүхдийн амиар наадах зөвшөөрөл олголоо

Уяачдын лобби хүчтэй байлаа. Засгийн газрын өнөөдрийн /2025.01.29/ хуралдаанаар хүүхдийн амиар наадахыг зөвшөөрүүлж чадлаа.

Тодруулбал, гуравдугаар сарын нэгнээс хойш морь уралдуулах эсэхийг аймаг, орон нутгууд удирдлагууд шийдвэрлэдэг байхаар болж байна.

Уяачид нэгдүгээр сарын 25-нд гэнэт талбай дээр жагсаж хаврын морин уралдааныг явуулдаг болохыг шаардацгаасан билээ. Улмаар "нүүрсчин" хэмээн цоллуулж өчнөөн шалгагдсан Д.Дагвадоржийн тэргүүлдэг "Монголын морин спорт уяачдын холбоо" Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарт энэ агуулгаар шаардлагаа хүргүүлээд байв.

Захиалгын дагуух шийдвэрийг Засгийн газар гаргаж байгаа нь энэ.

Шийдвэрээ "Үндэсний их баяр наадмаас бусад соёл, спорт, урлагийн арга хэмжээг аймаг, нийслэлийн удирдлага өөрөө шийддэг болох эрхийг нь олгож байна" хэмээн гоёчилсон тайлбартайгаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар тогтоолын төсөл танилцуулсан бөгөөд түүнд,

  1. Хурдан морины уралдааныг уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр цаг агаар, улирлын онцлог шинжийг харгалзан зохион байгуулахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
  2. Хурдан морины уралдааныг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний их баяр наадмын тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулах бөгөөд нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосугай.
  3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус даалгасугай.
  4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолыг хүчингүй болсон тооцсугай" гэжээ.  

Энэ тогтоолын төслөө батлаагүй байна.

Хэрэв батлагдвал 2019 онд У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа гаргасан жил бүрийн 11-р сарын 1-нээс 5-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглох /ТОГТООЛ/ хүчингүй болгох юм.

Засгийн газрын энэ шийдвэр олон нийтийг бухимдуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга. Харамсалтай нь, өөрөө төдийгүй түүний танхимын сайд нар хүүхдийн эрхийг, амь насыг хамгаалахыг хүссэнгүй. Уяачдын зугаа цэнгэлийг хүүхдийн аминаас дээр тавив. Лобби нь ямар хүчтэй, улстөрчдөд ямар өндөр нөлөөтэй вэ гэдгийг нийтээрээ харлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗАСГИЙН ГАЗАР БОЛИОЧ
ЗАСГИЙН ГАЗАР БОЛИОЧ

ЗАСГИЙН газар болиоч. ӨВЛИЙН морины уралдааныг зөвшөөрч болохгүй.

Зочин
Зочин

Авилгач хулгайчдын өмнө сөгдөөд энэ бүтэхгүйээ

Зочин
Зочин

Өвлийн морин уралдааны хурдан морийн зөвхөн насанд хүрсэн томчууд унаг. Тэгвэл яахав уралдаж болохсон.

Зочин
Зочин

Хүүхдийн амиар наадахаа боль

Зочин
Зочин

Энэ хэдэн балай нөхдүүд огцроосой зөвшөөрч болохгүй

сэрцгээ
сэрцгээ

Энэ сайд нар өөрсдөө хүүхэдтэй л баймаар. Эцэг эхчүүд хүүхдийнхээ амь насыг золиосолж наадаж цэнгэдэггүй. Шийдвэрээ цуцлахгүй бол Цэцэд өгч цуцлуулья.

Maшqжa
Maшqжa

Энэ ерөнхий сайд шудрага үнэний төлөө гээд хуцаад байсан хүүхдийн амь хамаагүй юу хээл хахуул аваагүй юм бол энэ шийдвэрээ нэн даруй цуцал

Зочин
Зочин

ОГЦОР

Дэл
Дэл

Хүүхдийнхээ амийг оюун эрдэнээс нэхэх баталгаатай болж дээ

Maшqжa
Maшqжa

Хүүхдийн амь насыг Оюунэрдэнээс шууд нэх засгийн газрыг нэн даруй огцруул

Хүн
Хүн

Ингэж байгаа бол засаг бүгд огцорсон дээр

Зочин
Зочин

Засгийн газар маш буруу шийдвэр гаргалаа. Өвлийн морин уралдаан хэзээ бий болсон, ямар давуу, муу талтай вэ зэрэг асуудлыг судлан байж ш йдвэр гаргах байсан юм

Оюунэрдэнэ
Оюунэрдэнэ

Бид огцорьё гээд шалтгаанаа гаргаад байхад ард иргэд сошиолоор л орилоод байхым
Тэмцэхгүй юм уу
Хэдэн хүүхдийн эрүүл мэнд,амь насыг хохироох вэ

иргэн
иргэн

ийм л засгийн газар бна даа, аймхай хулчгар, тал зассан нөхдүүд

Зочин
Зочин

Нэг хүүхэд эндэх юм бол Оюун эрдэнэ шууд огцорсон дээр

Зочин
Зочин

Өвөл яагаад морь уралдуулж болохгүй гэж. Ганцхан хүүхдээр унуулахыг л хориглочих сэтгэл ЗГ -т алга.

Зочин
Зочин

Өвөл морь уралдуулдаг гүй юм сайд нар аа. Хэзээний эрт дээр үед ч өвлийн морин уралдааныг оргилдог байсан юм шүү

Зочин
Зочин

ОЭ болиочээ,дандаа ард түмний эсрэг,

Zochin
Zochin

Yamar negen asuudal bolbol ZG haruitsana

Зочин
Зочин

Хулгайчууд лекс 600 зуугаараа гайхуулцгаах гэж ядаж бнадаа

Зочин
Зочин

Монголын төр засаг бол авилга хээл хахуул хулгай луйвар гэмт хэргийн боол болоод 33 жил болж байна.

Зочин
Зочин

Хулгайч баячууд шалдан янхануудаа унаж өвөл уралдаж бай.

Зочин
Зочин

... 3 - р сарын 1 - ээс эхлэн хүүхдийн амийг егүүтгэж болно гэсэн шийдвэр гаргаж байгаа ЗГ - ыг огцруулахгүй юм бол өөр юуг огцруулах бидээ дээ - АРД ИРГЭД ээ ... Гэвч Та бүхэн бас ТИЙМ бодолтой байна уу ... ???????

Зочин
Зочин

Асуудлыг шийдэх биш бүр дэвэргэчихлээ дээ. Үр дүн нь юу л болох бол.

Зочин
Зочин

Samarsaihan ug muutai buzar hulgaich aluurchin

Зочин
Зочин

Оюука Хүрлээг ялав

Зочин
Зочин

за юун нялцгай юм яриад байнаа. Өвөл млрь уралдахгүй. 3 сарын 1 гэдэг бол хавар. Хавар хавардаа бүр дулаахан болчихсон үе. Мөн хаврын морин уралдаанд хурдан морийг 12 нас ба түүнээс дээш настай том хүүхдүүд унана. 12 нас гэдэг бол ер нь том шүү дээ. Тэр тусмаа хөдөөний хүүхдүүд 12 настай байхдаа эцэг эхээсээ дутахааргүй ухаалаг болсон байдан. Иймд их хуралд суугаа хэсэг тэнэг авгайчууд одоо попорч улстөр хийх хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button