Улстөрчидтэй хамааралтай бизнесийнхнээр дүүрсэн уяачдын холбоо, адуутай сайд нарт хүүхдийн амь үнэгүй байх шалтгаан

Хураангуй
- Ерөнхий сайдаас эхлээд танхимд нь арав гаруй сайд адуутай буюу морь уягчид.
- Танхим дотроос Ж.Энхбаяр, Т.Мөнхсайхан, Б.Жавхлан, Ц.Туваан тэргүүтэй уяач сайд нар, танхимын гаднаас М.Энхболд лобби хийсэн.
- Улстөрчидтэй хамааралтай бизнесийн хүрээнийхнээр дүүрсэн уяачдын холбооныхон өв соёл гэж гоёчилсон үгний ард л нуугджээ.
Дэлгэрэнгүй
Лобби хүчтэй байсан учир шалтгааныг тайлбарлан хүргэх шаардлага үүссэн. Засгийн газарт адуутай гишүүд суудаг, Монголын морин спортын уяачдын холбоонд улстөрчидтэй хамааралтай бизнесийн хүрээнийхэн эзэгнэдэг гэдгийг цааш хөвөрдье.
-НЭГ: Сайд нарын дөрөв нь хурдан удмын, дөрөв нь адуутай-
Засгийн газрын сайд нарын хэд нь ХУРДАН МОРЬТОЙ буюу УЯАЧ вэ гэдгээс эхэлье.
Хурдан удмын адуутай сайд нар,

- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 23 адуу, хурдан удмын 5 адуутай,
- Сангийн сайд Б.Жавхлан хурдан удмын 60 адуутай,
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хурдан удмын ТАВАН адуутай,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Алдарт уяач” цолтой, хурдан удмын адуугүй, 518 адуутай гэж мэдүүлжээ.
- Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2019, 2020 онд 44 саяар үнэлэгдэх хурдан удмын ХОЁР адуутай байжээ.
Адуутай сайд нар,

- ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 20 адуутай,
- Шадар сайд Т.Доржханд 12 адуутай,
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ЗУРГААН адуутай,
- Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 85 адуутай,
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт 2019-2021 он хүртэл 21 адуутай байжээ.
- ЦХИХХ-ийн сайд Ц.Баатархүү 2019 онд 66 адуутай байжээ.
Мөн ХОМ-тээ л мэдүүлээгүй болохоос Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарыг уяач нар гэх мэдээлэл байдаг.
Чингэхлээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бараг тал нь адуутай байна. Танхим дотроос Ж.Энхбаяр, Т.Мөнхсайхан, Б.Жавхлан, Ц.Туваан тэргүүтэй уяач сайд нар, танхимын гаднаас М.Энхболд лобби хийсэн гэх мэдээлэл дуулдав. Танхимын тэргүүн ч ашиг сонирхлын өндөр зөрчилтэй. Түүний дүү Б.Баярнэмэх нь “Сэцэн ханы хүлэг” уяачдын холбооны дэд тэргүүн, “Алдарт уяач” цолтой нэгэн юм.
Сайд нарын хүрээнээс халиад хурдан морьтой парламентын гишүүдийн жагсаалт гаргавал бүр уртаас урт болно. УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Д.Батбаяр, Ө.Шижир, П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан, Г.Тэмүүлэн, О.Амгаланбаатар, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Идэрбат, М.Бадамсүрэн гэхчлэн хөвөрнө.
-ХОЁР: Уяачдын холбоог улстөрчдийн хамаарлууд, бизнесийн бүлэглэлийнхэн удирддаг-
Лоббигоороо Засгийн газраар шийдвэр гаргуулсан Монголын морин спорт уяачдын холбоо нь сум, аймаг бүрд 100 мянга гаруй салбартай. Тус холбоонд ЯМАР ХҮМҮҮС байдаг вэ, улстөрчдийн холбоо хамаарал бий эсэхийг хүргэе.
Тус холбоо нэг ерөнхийлөгч, зургаан дэд ерөнхийлөгч, нэг ерөнхий нарийн бичгийн дарга, 56 тэргүүлэгч гишүүнтэй.

ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж “Тавантолгой транс” ХХК-ийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн асан, алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэтэвчний найз буюу “Нүүрсний” хамтрагчид юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэгдэж байсан ч, нам гүм байна. 2023 дөрөвдүгээр сард Д.Дагвадоржийн нүүрсний гэх хэрэг хүрээгээ тэлж, Улсын гарди Б.Гончигдамбатай холбогдсон. Улмаар Б.Гончигдамба гардийг шалгаж эхэлсэн бөгөөд АТГ-аас гэрт нь нэгжлэг хүртэл хийж байсан удаатай.
- ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Туваан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газрын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд. Өөрийгөө 700 гаруй адуутай хэмээн ярьж байсан бөгөөд “Алдарт уяач” цолтой, хурдан морины хорхойтон.
- ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ “Алтай” констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал. Хөгжлийн банкнаас зээл авч, түүгээрээ шүүгдэж байсан билээ.
- ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч Ө.Пүрэвбаатар УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын аав, АН-ын Дэд дарга С.Баярцогтын худ. Тэрбээр, Сангийн сайдаар ажиллаж байсан. Өдгөө “Хөх чоно групп” ХХК-ийн Ерөнхий захирлын статустай.
- ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч Х.Улам-Өрнөх УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн хүү.
- ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч С.Гал-Эрдэнэ УИХ-ын гишүүн Х.Баттулгын хуурай дүү гэгддэг. Төмрийн хүдрийн бизнес эрхэлж, БНХАУ-ын иргэдийн хулхидсан хэргээр бичигдэж, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байв.
- ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн аймгийн алдарт уяач. 2016 онд “Хүрээ цам” даншиг наадамд битүү адуу аман хүзүүдүүлж моринд хорхойссон гэдэг. "Электрагом" ХХК захирал.
- ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар
Харин тэргүүлэгч гишүүдэд,
- П.Энхмөнх Тод манлай уяач. УИХ-ын гишүүн “бидон” Д.Ганбатын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдон хоёр жил гадаадад амьдарч байгаад ирсэн түүхтэй.
- Н.Батсүмбэрэл УИХ-ын гишүүн.
- П.Сэргэлэн ХХААХҮ-ийн сайд асан, Кувейт Улсад суугаа Элчин сайд. Түүнийг М.Энхболд уяачдын холбоонд ч, улстөрд ч хөтлөн оруулсан гэгддэг.
- Б.Ганхөлөг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны хүү.
- Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал асан. 2021 онд “Манлай уяач” цолоо Х.Баттулгаас гардсан. Түүний төрсөн дүү Х.Дагвадорж ч морь уяач.
- Б.Бадраа Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан. УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг Өмнөговийн Засаг дарга байхад нь "Нүүрсний хэрэг"-т шалгагдаж байсан.
- Д.Гантулга УИХ-ын гишүүн асан, хүчингийн хэрэгт холбогдож бүрэн эрх нь түдгэлзэж байв.
- Э.Анар МАН-ын дарга асан М.Энхболдын хүү.
- П.Батсайхан “АПУ” ХХК-ийн Ерөнхий захирал. 2021 онд нисдэг тэргээр хурдан морины уралдаан дагаж баярхаж байлаа.
- Д.Цэрэнжигмэд “Макс групп” ХХК-ийн Ерөнхий захирал буюу "Макс" Д.Ганбаатарын төрсөн ах.
- Д.Хишигжаргал буюу Дамбын Хишгээ “Моодун хаан групп” ХХК-ийн Ерөнхий захирал.
- Н.Мөнхдаш “Бурхан халдун групп” ХХК-ийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн М.Сарнайгийн авга ах.
- Г.Батболд ЭТТ ХК-ийн нүүрс олборлолтыг гүйцэтгэгч “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хуурай дүү гэгддэг.
- Хожабергены Нурлат ЭТТ ХК-нд ажиллаж байгаад нүүрсний дуулианаар саатуулагдсан. Гаалийн байцаагч З.Сырымбектэй хамтран Казахстанд хаус хороолол барьсан дуулианы эзэн.
- Тордайн Ариунболд “Алтан дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Тордайн Ганболдын төрсөн ах.
- Д.Хатанбаатар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга асан, ИНЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга.
Ангилбал, уяачдын холбоогоор дамжуулан улстөрд орогчид, "нүүрс"-ний хэрэгт шалгагдагчид, группийн боссууд, өдгөө албан тушаал хашигчид гэж болохоор байна.
-ГУРАВ: Уяачдын холбооны удирдлагад улстөрийнхөн оролцоотой явж иржээ-

Үүх түүхийг нь сөхье. Монголын морин спорт уяачдын холбоо байгуулагдсан цагаасаа л улстөрчидтэй нэвт холбоо сүлбээтэй явж ирсэн.
- 2001 онд ерөнхийлөгчөөр "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Батхүү сонгогдож байв.
- 2005 онд хурлыг Ц.Дашзэвэг удирдаж, ерөнхийлөгчөөр "Ажнай" Д.Бат-Эрдэнэ сонгогдож байв.
- 2008 онд хурлыг УИХ-ын гишүүн Су.Батболд удирдаж, ерөнхийлөгчөөр нь Шадар сайд М.Энхболд сонгогдож байв.
- 2019 онд С.Баасанхүү хурал даргалж, Ерөнхийлөгчөөр МУТМУ Ц.Батсайхан сонгогдсон.
- 2024 онд М.Энхболд даргалж, Ерөнхийлөгчөөр Д.Дагвадорж сонгогдсон.
Уяачдын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд үеийн үед улстөрчид оролцож, сонгогдож, удирдаж ирсэн гэсэн үг.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Уяачид, хурдан морьтой хүмүүс гэдгийг ерөөсөө л улстөрийнхөн, бизнесийн хүрээнийхэн гэж ойлгоход болохоор байгаа биз. Товчхондоо хүүхдийн эрхийг, амь насыг нь хамгаалах шийдвэрийг тэднээс хүлээх үндэслэл энд огтхон алга. Өөрсдийн зугаа цэнгэл, бохир хүслээ өв соёл гэж гоёчлон ярьж, жавар тачигнасан хүйтэн, хаврын хахирганд хүүхдийн амиар наадах сонирхол цухалзах нь аргагүй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв хэлжээ
Морьтны саяны жагса лыг зохион байгуулсан ММСУХ- ны шинэ удирдлага гол буруутай, харин яг тэдний нэр сийг зориуд орхигдуулан, хуучин ха лагдсан солигдсон хүмүүсийн нэрсийг бичсэн бнаа.
Үүнийгээ за лруулахгүй юм уу ?!Шинэ нөхөд дотор л харин лаг лаг нүүрсчид хулгайч нар бийдээ !
Зөв хэллээ
Өв соёл чинь хөдөөдөө байгаа хөх уяачид юм шүү харин цол зэрэг олгох журмаа өөрчлөх нь зөв байхаа баячууд оролцсон юм бүгд муухай харагддаг гэхдээ улс төрч бүгдийг адуунаас тусгаарлана гэвэл тэрэн шиг худлаа зүйл үгүй. Ер нь орон нутаг нь өвөлжилт хаваржилтаас хамааруулан ур�##�даан зохион байгуулж яагаад болохгүй гэж ур�##�дааны дэг журам, зохион байгуул�##�т сайн байх ёстой. Ур�##�даанч хүүхдийн тухайд нас зааж ур�##�дуулах нь зөв харин тэвчишгүй хөдөлмөр хийж байгаа нь өөр өөр с�##�барт ямар байгааг поп улс суд�##�сан болов уу.
тийм л Морь уяж ур�##�дуулах сонирхолтой юм бол Өөрсөдийнхөө хүүхдүүд, ач зээ нараа Унуулж ур�##�дуул,
БИ ХОЦРОХ ВИЙ ГЭСЭН ШИГ АЛ БАДАМСҮРЭН ДОТОР НЬ ЦОХИЖ Л ЯВАХ ЮМАА АЖНАЙГ МОНГОЛЫН ТӨР ДИЙЛЭХГҮЙ УЧИР НЬ ТЭР БҮХ ХУЛГАЙЧ НАРЫН АМАНД НЬ ШАР ТОС ШААСАН.ИЙМ АЙМААР АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ БОЛ ЖИНХЭНЭ ПЯЗДА ШҮҮ.ОРОН НУТАГ ӨӨРӨӨ ШИЙД ГЭДЭГ ЧИНЬ УРАЛДУУЛ ГЭСЭН ҮГ ШҮҮ ЭНЭ ТАНХИМ НУРААД БҮГД ҮХЭЭД ӨГЧИХВӨЛ БОЛОХ ГЭЭД БАЙНА.ШУДРАГА ЗҮЙЛ ГЭЖ НЭГЭНТ ҮГҮЙ БОЛОХООР АЛНУУД ИХ ДАВАРЧИНА ХОЙД ТӨРӨЛДӨӨ ЯНХАН ХҮҮХНИЙ АЛ БОДООРОЙ БҮГДЭЭРЭЭ
Новшнуудын зугаа цэнгэл нь багадаад бну
За морь ч яахав.Нүүрсний хулгайч Х.Нурлат гэж хасаг ямар эрх дарх танил т�##�тай болоод чөлөөтэй �##�хаад бна.Үндэсний цөөнх гэж харж үзээд бгаамуу.Аймаар баяжсан хасаг шүү.Заав�##� ш�##�гах ёстой хүний нэг дээ.Казакстанд орон сууцны хороолол барих битгий хэл машины ченж байхдаа хүний машины дундаас ганц сая төг олчихгээл чичирдэг гар бсан шүү.Серикийг заан болоход Тэрбум тэрбумаар цацсан.Одоо хэдэн зуун саяын үнэтэй цэвэр азаргатай.ЭТТ гэрээ хийхэд дангаараа нэг тонн нүүрснээс 1 ам доллар авдаг бсан шүү.Хуулийнхан яагаад ш�##�гахгүй бгааг л гайхаад бх юм
Энэ хулгайч хүүрнүүд жагсаагаад л тэр эргүүнүүд ньморьтой дуулж интэр яасан ичдэггүй нохойнууд вэ мөнгөө багтаахгүй байгаан бол казино л тоглоочдээ хүүхэд �##�ахгүй юмдаа хөөе
Энэ өлөн чононууд морь уях гэж юу байхавдээ чадөхгүйшдээ нэгч өдөр чадахгүй хөлсөөр л уяулдаг байранд орохоор нь хөтөлж амьсгаадаж гүймэр аядаж багтарч үхэх гээд байдөгдаа хахаха
Yanaa,bugd turniin munguur zugaalj tsengesen luibarchid!!!!!!!.
Сайн бичжээ,
Ц.Урнаад баяр хүргэе
Засаг ч бараг л явчихаж магадгүй болж байна уу
danh ooroo tenegduu gar shuu. zugeer l tom hun uandag bolgooo6 TENEG DANHAA NAS ZAAACHIH LALRAAA
Яг үнэхээр газар бүрээс 1000 адуучин, м�##�чин өөрсдөө торгон дээл, хүрэмтэй хүрч ирээд т�##�бай дээр ямар ч саад, хориглолтгүй жагсаж чадсан гэж бодож байна уу?
Уншсан ч үгүй.Зүгээ л айлаа.Тэнгэрийн амьтад,Тэнгэрийн хүлэгтэйгээ юм бн.Бог өвсний дууг сонсох уу?Тэдний хүслээр болох нь мэдээж..
Манай улс төрчидийн үнэн нүүр царай энэ дээ. Аман дээрээ олон улсын эрх хэмжээ, жендерийн хүүхдийн эрхийн асууд�##� гэх мөртлөө дотор санаандаа авилга амбиц эд хөрөнгөөрөө баярхах, хэнд ч хэрэгтэй юм �##�дар нэр олох өчүүхэн сэтгэлтэй, олон улсын хүүхдийн эрхийн байгууллагад хандаж эдгээр улс төрчдөд хориг тавиулах хэрэгтэй. Хүүхдийн нэрээр ашиг олдог төрийн ба төрийн бус байгууллага, дарга нарынхаа амыг харж суудаг Хүний эрхийн үндэсний комисс хаана явнаа. Аягүй бол өөрсдөө хурдан морио уяна сойно гээд явж байгаа. УИХ-ын эмэгтэй гишүүдийг дэмжиж байна
Казино дотор энэ Батцэцэг гэгч авгай ганцаараа явж байсан бол одоо хурдан морины наймаа уяачид дотор бас л ганцаараа явах юм. мөн ч чимээгүй царайлсан, элдэв явд�##� нь дэндсэн эм шүү........
хөгийн амьтад
Морь уядаггүй,морио уяуулдаг, өөрсдийн биш өрөөлийн хүүхдээр унуулж зугаацдаг өмхий хув�##�знууд л байна
Өөрийнхээ хүүхдүүдээр унуулах бол хэдэн хурдны морьтой байсан ч дэмжмээр байна.
Нүүрсний хулгайч ерөхийлөгч нь болоод Засгийн газрын авлигадсан гэж үзэж бна. Нүүрсний хулгач даа дийлэхгүй бна ш тээ ЗГ. Одоо буцаад нэг хөнжилд орж эхэллээ
Допинг шахуулж г�##�зуурсан морьдыг нялх хүүхдээр унуулж зугаацдаг ГАЖ ДОНТОНГУУД
Маш сайн эрэн сурв�##�жласан нийтлэл байна, амжилт хүсье. Ийм чанартай нийтлэлүүд зоригтой гаргаж байгаарай.
Хүүхдийн амиар наадахыг хүссэн нь хүн нь ерөнхий саад өөрөө байжээ наанаа нэг л үнэнч хүн цаанаа бол үгүйдэгээ энэ хүн
Уяачдын холбооны сүүлчийн их хурлаар сонгогдсон шинэ удирдлагыг бичээгүй бна, хуучин 2019 оны дэд тэргүүн, тэргүүлэгчдийг бичсэн бна. Одоогийн дэд тэргүүн, тэргүүлэгчид дотор одоогийн УИХ-ын гишүүд нтр бий, энэ сэтгүүлч тэдгээрийг нэрлэхээсээ айжээ.!
Үнэхээр ч аймаар лаг лаг гарууд бий л дээ !!!
Урнаа сэтгүүлч чи үнэхээр мундаг юм бол тэдний нэр ийг ил гаргаад бичээч, чи муу чадахгүй ш дээ !!!
Ёстой харахымсаан, ажилгүй болохоосоо айгаад таг дуугүй л өнгөрнө дөө, чи !!!
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
"Унаач хүүхдийг уяачид м�##�ын хулгайч болгодог. Уяачид давраад нүүрсний хулгайч болдог."
Аймаар юмаа. Олон хүүхэд эрэмдэг болно доо яанаа
Уяачид гэгч гаж донтонгууд байдаг юм байна
Гишүүн эмэгтэйрүү их дайраад байв�##� хохичин шүү эргүү баячууд аа
Хэдэн сайхан з�##�уус нэгдээд зөв үг хэлээд байхад ойлгодоггүй ээ хөөрхиис. Уих д иим хэдэн з�##�уус байгаа нь азтай юм бэ бусад нь дуугахгүйнээ учир нь хурдан морьтой баячууд юм байнаа
Эргэлт.мн-ий гаргасан матери�##�ыг танайх үй зайгүй, үг үсэггүй хуулж тавихаа болих хэрэгтэй. Дата судлаачид нь Эргэлтийн датаг ашиглаад суухаасаа ичих хэрэгтэй. Байнга л хуулаад оруулчихсан харагддаг кккк
hovdiin urainhai zahchin bayduud narsnii hulgaich guilagchin
Эрхэм гишүүдээ хүүхдийн амь нас тэр хэдэн уяачдын баярхах, чамирхах, зөвхөн тэр хэдийг сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээс доор байгаа гэжүүдээ. Ухаарч сэхээрээчээ.
Монголд хаячин жигтэйхэн эсэргүүл гэх нэрэнд нуугдан уяачдын шоу үзүүлэлт болов. Хамгийн сайхан мориндоо хамгийн гоё мөнгөн хазаар заза�##�ж үнэтэй гоё эмээлээ дохоод хамгийн гоёмсон сонгорсон үнэтэй торгон дээл м�##�гай гээд үгүй дутуу юмгүй гоёсон бас болоогүй ээ төрийн тугаа намируулсаар төв тйлбайгаар явах нь сонин содон ямар нэг баяр болж байгаа гэлтэй нүүр дүүрэн инээд баяс�##�тайгаа өв соёлоо хамга�##�ж байна гэх ч ямар нэг зөрчигдөөд байгаа эрхийнхээ төлөө эсэргүүцлээ илэрхийлээ гэх үнэр ч үгүй гоё нэртэй үзүүлвэр болёон доо
яг үнэн. голыг нь олоод бичжээ