Нийгэм мэдээ
М.Цэндбазар, Г.Хэрлэн тэргүүтэй бөхчүүд Парисын их дуулгад зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн Францын нийслэл Парис хотод эхэлнэ.
Тавь дахь удаагийн Парисын “Их дуулга”-д 54 орны 318 жүдоч хүч үзэхээр мэдүүлэг өгөөд буй. Тэгвэл ирэх сарын 1-нд эхлэх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй долоон тамирчин оролцохоор өчигдөр Парисын зүг хүлгийн жолоо заллаа.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Мэндсайхан, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, М.Цэндбазар, 63 кг-д Х.Маралмаа, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдах юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.