Нийгэм мэдээ

"Amjilt IQ" өдөр өнжүүлэхийн багш "хүрд цээжлэхгүй" гэх шалтгаанаар долоон настай охиныг зоджээ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Amjilt IQ" өдөр өнжүүлэхийн багш "хүрд цээжлэхгүй байна" гэх шалтгаанаар долоон настай охиныг зодсон асуудал хоёр сарын өмнө буюу 11 сард болсон байна.

Манай редакцад өдөр өнжүүлэх дээрээ багшдаа зодуулсан охины аав холбогдож дараах мэдээллийг өгсөн юм.

"Хоёрдугаар ангид сурдаг долоон настай охиноо өдөр өнжүүлэхээс нь авахаар очиход багш нь зодсон байсан. Тэр даруй ангид байрладаг камерын бичлэгийг шүүж үзэхэд хэд хэдэн удаа цохисон болох нь харагдсан учир цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед цагдаагийн байгууллагаас "Хүүхдийн байцаагч гаргаж, шалгалтын ажил явуулна" гэсэн. Гэтэл ил харагдах шарх, сорви байхгүй гэх шалтгаанаар хүүхэд зодсон багшийг зөрчлийн хуулиар шийтгээд өнгөрсөн. Уг багш одоо хэвийн ажиллаад явж буй. Миний хувьд эл асуудалд гомдолтой байна" хэмээсэн юм.

Бид мэдээллийн тэнцвэртэй хүргэх үүднээс "Amjilt IQ" өдөр өнжүүлэх төвтэй холбогдон тухайн асуудлын дагуу дараах тодруулгыг авсан юм. "Уг хүүхэд манай өдөр өнжүүлэхэд хичээлийн хоцрогдолтой хүрдээ ч мэдэхгүй, уншиж чаддаггүй орж ирсэн. Гэтэл хүрд цээжил гээд манай өдөр өнжүүлэхийн багш нэг, хоёр нударсан л төдий.

Харин ч сүүлийн 10 хоногийнхоо сургалтын төлбөрийг өгөөгүй. Манай багшийг цагдаад мэдэгдэж шалгуулсан, бид зөрчлийн хуулийн дагуу 300 мянгаар нь торгуулчихсан. Одоо гэтэл дахин хэвлэлд хандчихаж. Хүүхдэдээ анхаардаггүй, үсний боолттой яваа эсэхийг нь ч анзаарахгүй байдаг хэр нь багшийн нэг үйлдэл дээр сүржигнэж байна" хэмээсэн юм.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гадаадад бол хүүхдүүд үсээ боох �##�багүй сэгсийгээд үсээ задгай л хичээл дээрээ сууж байдаг. тэр чинь хувь хъний асууд�##�.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хувь хъний гэдэг нь тэр хүүхдийн хувийнх нь хүсэл эрх чөлөө !

Зочин
Зочин

Энэ эцгийн буруу шүү. Би мөнгө өгсөн болохоор ноён гэсэн ийм өлөн юмнууд их байдаг. Өөрийнх нь зургийг нийтэл,. Хүмүүжилгүй, заваан арчаагүй, тэгчээд хүүхдээ бу�####�д даатгадаг юмнуудыг ингэж даврааж болохгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүний мөнгө авч буй бол үйлчилгээг нь үзүүлэх ёстой болохоос хүүхдийг нь цохиж зодож болохгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

хүүхэд зодож болохгүй шдээ бүдүүлгүдээ.соёлтой ухамсартайл бай.хөдөөнөс ирэд хар�##�сан багш нараа.

Зоогий
Зоогий

Бид нар бол багшдаа укаск мод хугарт�##� зодуулж өссөн дөө. Тэр үед эцэг эх өмөөрнө гэж мэддэг ч үгүй байлаа.

Зочин
Зочин
Reply to  Зоогий

Чи л зодуулдаг байсан байх. Цаана чинь олон хүүхэд зодуулахгүй сурч боловсроод өсөөд яваад ирсэн !

Зочин
Зочин

За бас арай муухай харултыг өдөр өнжүүлгийн зүгээс өгчээ. Ийм өдөр өнжүүлэгт ямар ч эцэг эх хүүхдээ өгөх сонирхолгүй байх нь мэдээж.

Зочин
Зочин

Өдөр өнжүүлэг хайж байсан, нэрэнд нь хууртаж болохгүй байна. Хүүхэдтэй ажиллах чадвартай хүнтэй л газар олохгүй бол болохгүй байна.

Зочин
Зочин

Одоо үед хүүхэд зодож юм заана гэж юу байхав дээ даварчихсан юм вэ хүүхэд айгаад бүр мангартана юу н юм сурах

Иргэн
Иргэн

Ил харагдах шархгүй учир гэнээ харагдахгүй д�##�д шарх бол бүр аймаар бх шүү. Бие эрхтэнд ч сэтгэл зүйд ч гэсэн нөлөөтэй дө. Багш гэж ямар хүнийг нэрлээд бнаа . Сайныгаа саар нь давж дэ .

Мөөгий
Мөөгий

Ямар ч тохиолдолд хүүхдэд гар хүрч болохгүй…. Юм сурсангүй гээд зодох нь гэмт хэрэг… өмгөөлөгч аваад заав�##� багшид хариуцлага тооцуулах хэрэгтэй

Rita
Rita

Мөнгөө төлөөд зодуулаад мөн ч таарч дээ кк

Холбоотой мэдээ

Back to top button