Гадаад мэдээДЭЛХИЙ

Олон зуун компаниуд “DeepSeek”-ийн хиймэл оюун ухааныг хориглох ажлыг эхлүүлжээ

“DeepSeek” нэртэй БНХАУ-ын стартап компанийн танилцуулсан хиймэл оюун ухаан бүхий чатботоо танилцуулсан нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийг донсолгосон. Тэгвэл компаниуд болон гаднын орнуудын засгийн газрын агентлагууд ажилчдаа “DeepSeek”-ийн R1, V3 хиймэл оюун ухаануудыг хэрэглэхийг хязгаарлах алхам хийж эхэлж байна.

Цахим аюулгүй байдлын фирм “Armis”-ийн технологийн ахлах ажилтан Надир Израэл хэлэхдээ олон зуун компани, тэр дундаа засгийн газруудтай холбоо бүхий компаниуд “DeepSeek”-ийн чатботыг хэрэглэхийг ажилчдадаа хориглосон гэжээ. Тус фирм тэдгээр компаниудад системээ хамгаалахад тусалдаг үйлчилгээ үзүүлдэг юм.

Хориг тавьсан компаниуд “DeepSeek”-ээр дамжуулж БНХАУ-ын засгийн газарт мэдээллээ алдаж болзошгүй гэж үзэж байгаа аж. Мөн цахим үйлчилгээ үзүүлдэг “Netskope” компанийн үйлчлүүлэгчид ажилчдынхаа “DeepSeek” рүү хандах эрхийг хязгаарлахаар ажиллаж байна.

“Armis”-ээс үйлчилгээ авдаг компаниудын 70 хувь, “Netskope”-ийн үйлчлүүлэгчдийн 52 хувь тус компанийн сайт руу хандахыг хориглуулах санал явуулжээ. Израэл “Хамгийн санаа зовоож буй зүйл бол хиймэл оюун ухааны загвараас БНХАУ-ын засгийн газар мэдээлэл авах юм. Таны мэдээлэл хаашаа явж байгааг мэдэхгүй” гэсэн юм.

Ийнхүү компани болон засгийн газрын агентлагууд санаа зовох болсон шалтгаан нь “DeepSeek”-ийн бодлоготой холбоотой. Тус компани нууцлалын бодлого дээрээ бичихдээ мэдээлэл цуглуулж БНХАУ дахь серверүүдэд хадгалдаг гэсэн юм. Мөн үүнтэй холбоотой асуудлыг БНХАУ-ын засгийн газрын хуулиар шийдвэрлэнэ хэмээсэн байгаа.

Ийм учир засгийн газрууд аль хэдийн “DeepSeek”-ийн нууцлалын хяналтыг анхааралтай хянаж эхэлжээ. Ирландын мэдээлэл хамгааллын хороо лхагва гарагт /2025.01.29/ мэдэгдэл хийхдээ хэрэглэгчийн мэдээллийг зохих ёсоор хамгаалж байгаа эсэхийг тодорхойлохын тулд тус компаниас мэдээлэл авахыг хүссэн хэмээсэн.

Италийн мэдээлэл хамгааллын хяналтын төв мөн мэдээлэл авах хүсэлт явуулж Итали иргэдийн мэдээллийг БНХАУ дахь серверүүд рүү шилжүүлсэн эсэхийг тодруулж асуужээ. Их Британийн мэдээллийн комиссар мэдэгдэл хийхдээ хиймэл оюун ухаан хөгжүүлэгчид иргэдийн хувийн мэдээллийг хэрхэн ашигладаг гэдгээ ил тод мэдэгдэх ёстой гэсэн байна.

АНУ-ын албаны хүмүүс болон тинк танкууд БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь газар нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын нууцлалтай мэдээллийн санд хандах эрхийг олгодог гэж анхааруулжээ.

Эх сурвалж: Japan Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 1, 2025 09:03

Тинк танк гэж яадаг танк вэ

Лол
Лол
2 сар 1, 2025 13:03

Янк сатанууд Хятадыг барахгүй. Өөрсдөө юм хийж болдог өрөөл бусад нь болохгүй юу. Май түй хуцваа

Зочин
Зочин
2 сар 1, 2025 13:41

Өөрсдөө хийж чадахгүй байж дандаа л тагнуул гэж харлуулна

ИРГЭН
ИРГЭН
2 сар 1, 2025 18:20

Америк, Европ хог шаарнууд өөрсдөө болохоор хогоор iphone гар утас хийгээд хэдэн мянга нуг�##�ж зарж байгаа шдээ.

Иргэн
Иргэн
2 сар 1, 2025 23:47

Гэхдээ л болгоомж хэрэгтэй гэдэг нь үнэн байх энэ оюун эрдэнэ юу бодож суудаг юм болоо

Зочин
Зочин
2 сар 2, 2025 02:41

Номлоод байдаг ардчил�##�, эрх чөлөө нь яасан бэ

Холбоотой мэдээ

Back to top button