НИЙГЭМ

Энэ онд хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газрыг чөлөөлжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хэрэгжилт, сургууль, цэцэрлэгийн газрын асуудал шийдвэрлэсэн судалгааны талаар хэлэлцлээ.

НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан тендерийн баримт бичгийг боловсруулж, тендер зарлах ажлуудын бэлтгэлийг хангаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлуудыг 2025 оны 07 дугаар сараас өмнө дуусгах, Зайсангийн гүүрний засвар шинэчлэлийн ажлыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дуусгах үүрэг даалгавар өгсөн. НЗХГ-аас хуучин гүүрийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор буулгаж, шинэ гүүрийг зургаадугаар сард барьж дуусгахаар ажиллаж байна” гэв.

Улаанбаатар трамвайн ТЭЗҮ, загвар зургийн ажлыг 2025 оны 2 дугаар улиралд багтаан дуусгаж, ЗТЯ-ны дэргэдэх ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, Зам, тээврийн хөгжлийн төвөөр томсгосон төсвийг магадлалаар баталгаажуулах ажлыг зохион байгуулна" гэв. Мөн зарим хэлэлцсэн ажлуудын явцаас тодруулбал,

  • Улаанбаатар хотын "Шинэ тойрог авто зам" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 2025 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэрээ байгуулж, ажил эхэлсэн
  • Улаанбаатар хотын "Шинэ их тойруу" хурдны зам төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах шатанд байна.
  • 2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газрын 3,949 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөн, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/58 дугаар захирамжийн дагуу нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар, эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий компанийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button