Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Мексик, Канадад тавих тарифыг хойшлуулж БНХАУ-ыг хэвээр үлдээлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.02.03/ Мексик, Канадад тавих гаалийн татварыг 30 хоногоор хойшлуулж, харин БНХАУ-д татвар тавихаа хэвээр үлдээв. Канад, Мексик буулт хийж хилийн хамгаалалт болон хууль сахиулах тал дээр илүү анхаарч ажиллах болсны дараа Трамп ийм алхам гаргажээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум нар мэдэгдэл хийхдээ Трамп хууль бус цагаачлал, хар тамхины хууль бус наймаатай тэмцэхийг шаардаж байгаа тул хил хамгааллын хүчнээ чангатгах тохиролцоонд хүрсэн гэсэн байна.

Тодруулбал Канад АНУ-тай хиллэдэг бүсдээ шинэ технологи, хамгаалалтын хүчин байршуулна гэжээ. Мөн тус улс зохион байгуулалттай гэмт хэрэг болон фентанилийн наймаа, мөнгө угаах гэмт хэрэгтэй АНУ-тай хамтран тэмцэхээ мэдэгдсэн юм. Харин Мексик хууль бус цагаачлал, хар тамхины урсгалыг зогсоохын тулд 10 мянган цэрэг хил дээрээ байршуулахаар тохиролцжээ. Харин АНУ Мексик рүү өндөр хүчин чадалтай зэвсэг орохоос сэргийлэх амлалт өгсөн гэж Шейнбаум хэлсэн байна.

Хоёр улстай тохиролцсоныхоо дараа Трамп “Ерөнхийлөгчийн хувьд бүх америкчуудын аюулгүй байдлыг хангах нь миний үүрэг, хариуцлага. Би үүнийгээ л гүйцэтгэж байгаа. Энэхүү анхан шатны үр дүнд маш сэтгэл хангалуун байна” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 4, 2025 15:01

Элбэгээгээ авья зөнөгөө

Холбоотой мэдээ

Back to top button