“Google” хиймэл оюун ухааныг зэвсгийн технологид ашиглахгүй гэх бодлогоо орхижээ

“Google” компани хиймэл оюун ухааны тухай ёс зүйн бодлогоо шинэчлэхдээ тус технологийг зэвсэг, олон нийтийг хянах зорилгоор ашиглахгүй гэх амлалтаа хассан байна.
“CNN” агентлаг Wayback Machine нэртэй интернэтийг архивладаг сайтыг ашиглан өмнөх бодлогыг нь харсан аж. Тус бодлогод хиймэл оюун ухааныг ямар зорилгоор ашиглахгүй тухай тусгаж өгсөн байжээ. Ашиглахгүй ангилал дунд зэвсэг болон хүмүүсийг гэмтээх бусад технологи болон олон улсын хэм хэмжээнээс давсан хяналтын технологи байсан юм. Тэгвэл шинэчлэгдсэн бодлогод эдгээр өгүүлбэрүүдийг хасжээ.
2018 онд “Google” компани Пентагоны 10 тэрбум ам.долларын үүлэн тооцооллын систем үүсгэх тендерээс нэрээ татаж байсан юм. Тухайн үед тус компани энэ тендер нь “Манай хиймэл оюун ухааны тухай ёс зүйн бодлоготой нийцнэ гэдэгт итгэлтэй байж чадахгүй нь” гэх шалтгаанаар татгалзсан.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.