Улс төрийн мэдээ

Утааны буруутнаар эрх баригчид биш, "Энержи ресурс" цоллуулах нь ядмаг улс төр

Утааны сонсгол гэхээр өнгөрсөн хугацаанд агаарын бохирдол бууруулах чиглэлд зарцуулсан үрэлгэн төсвүүдийг мөшгиж, буух эзэн, буцах хаягтай, алдаа оноогоо дэнслэн мухарласан үйл ажиллагаа болох болов уу гэсэн хүлээлт байв. Өнөөдөр намжчихаад байгаа ч өмнө нь нүүрсний гэх хэрэг мандахад УИХ-ын дэргэд явуулсан сонсгол тухайн үед олны анхаарлыг татаж чадаж байсан билээ.

Харин утааны сонсгол тэгсэнгүй. Ерөнхийдөө угаарын асуудал, угаартаж амь насаа алдсан иргэдийн төлөөлөл үгээ хэлдэг газар болов.

Ингэхдээ ер шүүмжилж дуугарсан бүр нь "Энержи ресурс" руу, түүний толгой компани MCS рүү л дайрах янзтай. "Буян"-гийн Б.Жаргалсайханаас эхлээд энгийн иргэн нь хүртэл "MCS-ийн Ж.Оджаргалыг авчир" гэж дэвхцэв. Энэ юунд вэ?

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд "Энержи ресурс" үнэгүй нүүрс нийлүүлж оролцсон. Түүнийг нь мидлинг гэдэг. Өнөөдөр гэнэтхэн тэр мидлинг нүүрсний хог нэр зүүлээ, агаарын бохирдлын гол шалтгаан боллоо, угаарын ч шалтгаан болж дууслаа.

Үнэндээ асуудлыг "Энержи ресурс" рүү чиглүүлж буй хүмүүс нь эрх баригчид өөрсдөө юм. Улс орны хөгжлийг хувийн хэвшил авч явдаг. Төр үнэндээ гологддог, чирэгддэгийн жишиг манайд ч бий. Гэхдээ том компаниудаа улс төрөөр дарамталж бас чаддагийг нэг жишээ "Энержи ресурс" болж байна.

Тавигдаж байсан хэдэн гол асуултын хүрээнд "Энержи ресурс"-ээс хариулт авлаа.

  • Өнгөрсөн хугацаанд хэдэн тонн /хэдэн төгрөгийн/ мидлинг Тавантолгой түлш компанид үнэгүй нийлүүлсэн бэ?

Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас тавьсан албан ёсны хүсэлтийн дагуу, Ухаа худаг уурхайн угаасан эрчим хүчний нүүрсийг Тавантолгой түлш компанид 2018 оноос хойш үнэ төлбөргүй нийлүүлж ирсэн. Өнөөг хүртэл 3 сая гаруй тонн буюу зах зээлийн үнэлгээгээр 148.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий нүүрсийг улсад нийлүүлсэн байна.

ТТ түлш ХХК-д үнэ төлбөргүй нийлүүлсэн нүүрсний задаргааг дор оруулав:

Нийлүүлсэн онНийлүүлсэн тоо хэмжээ /тонн/Зах зээлийн үнэ /төг/
2018 он13,270218,955,825
2019 он710,31011,720,115,000
2020 он313,1976,890,353,800
2021 он633,11920,892,945,150
2022 он536,24523,594,780,000
2023 он417,58137,539,682,400
2024 он435,27047,879,705,500
Нийт нийлүүлэлт3,058,994 тонн148,736,537,675 төг
  • Тавантолгой түлшид нүүрсээ үнэгүй нийлүүлээд оронд нь улсаас татварын хөнгөлөлт эдэлдэг байсан уу?

Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393-р тогтоолын хүрээнд эрчим хүчний нүүрс нийлүүлдэг нийт 25 аж ахуйн нэгж Агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгддөг. Манайх зөвхөн 2023-2024 онуудад уг чөлөөлтөнд хамрагдаж, 20 тэрбумын төлбөр чөлөөлөгдсөн.

Гэхдээ үнэгүй нийлүүлж буй нүүрснээс борлуулалтын орлого байхгүй хэр нь НӨАТ, АМНАТ зэргийг хуулийн дагуу тайлагнаад төлөөд явдаг, нийт 20 гаруй тэрбум төлөгдсөн байгаа тул дүндээ дүн, өөрөөр хэлбэл татвараас ашиг олох ямар ч боломжгүй юм. Дээр нь мөн ачилтын зардлыг манайх мөн хариуцаж явсан, тэр нь гэхэд 5-6 тэрбумын зардал гарсан байдаг.

  • Хэнд ч хэрэггүй, хүн тоож авдаггүй үйлдвэрийн хог хаягдлаа улсад өгсөн үү?

Угаасан эрчим хүчний нүүрс буюу миддлинг нь БНХАУ-д экспортод гардаг, Гаалийн төв лабораториор чанар нь тогтмол хянагддаг, дунджаар 6,300 ккал өндөр илчлэгтэй бүтээгдэхүүн юм. Өнөөдрийн байдлаар угаасан эрчим хүчний нүүрсний зах зээлийн үнэ уурхайн ам нөхцлөөр тонн тутамд 110,000 төгрөг, экспортын хувьд тонн тутамд 375 юань буюу 178,000 орчим төгрөг тус тус байна. Дотоодод цемент шохойн үйлдвэрүүд, орон нутгийн үйлдвэрүүд голчлон авдаг, эрэлт ихтэй. Бид 2018 оноос хойш дотоодын аж ахуйн нэгжүүдэд 2.3 сая тонн, экспортод нийт 4 сая орчим тонныг худалдан борлуулсан байна. Өөрөөр хэлбэл, хог гээд байгаа зүйлийг бид 6 сая тонныг зарсан байна. 25 он гарсаар хэдийг зарсныг ч МХБ-ийн цахим арилжааны дүнгээс харчих боломжтой. Ер нь үйлдвэрээс хог гэвэл нүүрснээс ялгасан шороо, чулуу нь л гардаг. Түүнийг хаягдлын отвал руу гаргадаг байгаа.

  • Хортой түүхий эд нийлүүлээд байна уу?

Мидлинг буюу угаасан эрчим хүчний нүүрсийг ганц Тавантолгой түлш-ээс гадна орон нутгийн хүсэлтээр Өмнөговь аймгийн 11 сумд, Даланзадгадын дулааны цахилгаан станцын өвөлжилтийн хэрэгцээнд мөн үнэ төлбөргүй нийлүүлдэг. Зүгээр гартаа бариад үнэртээд үзэхэд ч шууд мэдэгддэг, түүхий нүүрсийг бодвол үмхий тортог багатай, илчлэг хамаагүй өндөр байдаг. Өнөөдөр ч Цогтцэций, Даланзадгад сумдад Ухаа худагийн угаасан эрчим хүчний нүүрсийг иргэд, аж ахуйн нэгжүүд өвөлдөө хэрэглэж байна. Цогтцэцийнхэн бол бүр 10-аад жил түлж хэрэглэж ирлээ, хортой байсан бол говийнхон хордох байсан биз ээ. Ер нь нүүрс баяжуулах үйлдвэрт ус, төмрийн хүдэр гэсэн 2 л зүйл ашигладаг тул байгалийн нүүрс хортой байх ямар ч боломжгүй юм.


Утааны сонсгол гэх ганцхан компанийг харлуулах зорилготой мэт үйл ажиллагаанд дээрх асуулт хамгийн их тавигдаж байлаа. Хариултын тухайд ийм юм.

Өөрөөр хэлбэл, чадалтай компани болохоор нь төр шууд "Нийгмийн хариуцлага үүр" гэж тулгасан. Тулгаад, өөрсдөө "Тавантолгой түлш" гэж компани байгуулан жаал ашиггүй ажиллачихсан. Гурван жил болчихсон. Эргээд түлшний нь стандарт зөрж, барьцалдуулагчийн чанар өөрчлөгдөж, агаарын бохирдол ч нэмэгдлээ. Үүнд мэдээж гэр хорооллын айл өрхийн тоо нэмэгдсэн нь ч нөлөөлж буй. Гэтэл буруутан нь MCS юм, "Энержи ресурс" л давуу эрх эдлэн хог хаягдлаа төрд шахан хөлжсөн, тэр нь хортой байсан мэтийн ойлголт төрүүлэх гэж ихээхэн оролджээ.

Энэ бол ядмаг улс төр юм. Монголд улс төр-бизнесийн бүлэглэл гэж байдаг нь үнэн. Гэхдээ бүтээгч хувь хүн улстөрчдөөс ямагт дээгүүр байр суурь эзлэн зогсдог нь бас үнэн билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл
2 сар 6, 2025 09:30

Уга�##�тын хаягд�##� өөрөөр хэлбэл коксжсон нүүрс айл хэрэглэх боломж байхгүй маш өндөр к�##�оритой уга�##�тын хаягд�##�ын хэрэглэх боломжтой гэхдээ хүхэрлэг хий маш ихээр агуулагддаг эрчим хүчний нүүрснээс энийг зохицуулсан шахм�##� түлш хийж чадахгүйд хэргийн гол байгаа шүү

Зочин
Зочин
2 сар 6, 2025 09:51

таван толгой түлш гэж эргүүтэж байхаар цахилгаан станцдаа хөрөнгө оруул�##�т хийж зарцуулдаг болоосой тэгвэл айл өрхүүд нь х�##�а�##�таар дулаанаа шийднэ шүүдээ үнэхээр тэнэг эргүү гишүүдтэйлдээ ард иргэдийнхээ төлөө ажилладаг боломоор байнааа эргүүнүүдээ

Зочин
Зочин
2 сар 6, 2025 11:04

Ясан толгойт жагай хэлэлцүүлгийн гол санааг төөрөлдүүлж буй ядмаг арга юм. Хангай зочид буудлаа л эвтэйхэн шиг төрий хараа, олны хэл амнаас холдуулах гөлөг төөрүүлэх ажил хийдэг болж.

Зочин
Зочин
2 сар 6, 2025 14:36

Хэдэн к авсан бэ хоргүй нүүрс гэнээ тэнэг эргүү м�##�

Холбоотой мэдээ

Back to top button