НИЙГЭМСПОРТ

ХАРБИН-2025: Монголын гүйлтийн цанын тамирчид хагас шигшээд шалгарлаа

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр гүйлтийн цанын 1.5 км-ын зайн уралдаанд Монголын найман тамирчин өрсөлдсөнөөс зургаа нь хагас шигшээд шалгарсан юм.

Өнөөдөр манай улсын гүйлтийн цаначид 5 км-ын зайд уралдана. Хагас шигшээд шалгарсан хоёр эмэгтэй цаначныг онцолбол, Э.Ариунтунгалаг нь Азийн өвлийн спортын наадамд анх удаа уралдаж байгаа бөгөөд тэрээр Швейцар улсад болсон тэмцээнд 13 дугаар, Алс дорнодын аварга шалгаруулах цуврал тэмцээний сонгомол техникийн 5 км-ын зайд тавдугаар байрт орсон нь ирээдүйтэй тамирчин болохыг илтгэнэ. Харин Т.Ариунболд нь биатлоны спортоор анхлан хичээллэж байсан бөгөөд төрсөн эгчийнхээ дуудлагаар цанын спорт руу оржээ хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button