“Google Maps” Мексикийн буланг Америкийн булан болгож өөрчилжээ

Өмнө нь Мексикийн булан гэж нэрлэгддэг байсан тэнгисийн хэсгийг “Google Maps” АНУ-ын хэрэглэгчдэд Америкийн булан хэмээн харагдахаар өөрчилжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн булангийн нэрийг өөрчлөх гүйцэтгэх тушаал гаргасан билээ. “Google” өмнө нь мэдэгдэл хийхдээ “Засгийн газрын албан ёсны эх сурвалжид аливаа нэрийг шинэчилсэн тохиолдолд дагаж мөрддөг туршлагатай” гэсэн юм. Тэгвэл “Google” Трампын гүйцэтгэх тушаалыг ийнхүү биелүүлэв.
Тус компани даваа гарагт /2025.02.10/ мэдэгдэл хийхдээ “АНУ-д Google Maps-ийг хэрэглэж буй хүмүүс Америкийн булан, Мексикт байгаа хүмүүс Мексикийн булан нэрийг харна. Бусад хэрэглэгчид хоёр нэрээр нь харах болно” гэжээ. Мөн “Google” өнгөрсөн сард мэдэгдэл хийхдээ Трампын гүйцэтгэх тушаалын дагуу Денали уулын нэрийг МакКинли болгон өөрчилнө хэмээсэн юм. Ерөнхийлөгч асан Барак Обама Аляск мужид оршдог тус уулын нэр МакКинли байсныг уугуул хүн амд хүндэтгэл үзүүлэн Денали болгон өөрчилсөн байдаг.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.