Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын батлан хамгаалахын сайд Украин хуучин газар нутгаа авна гэж найдах нь бодитой бус хэмээжээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет лхагва гарагт /2025.02.12/ хэлэхдээ Украин 2014 оны өмнөх газар нутгаа авна гэж найдах нь бодитой бус хэмээжээ. Мөн тэр нэмж хэлэхдээ Трампын захиргаа Киевийг НАТО-д элсүүлэх нь дайныг шийдвэрлэх нэг хэсэг хэмээн үзэхгүй байгаа гэсэн юм.

Брюссель дэх НАТО-гийн төв байранд Украины холбоотон орнуудтай уулзахдаа Хэгсет ингэж хэлжээ. Тэр “Бид та бүхэнтэй адил тусгаар тогтносон, цэцэглэн хөгжиж буй Украиныг хүсэж байгаа. Гэхдээ Украин 2014 оноос өмнөх хил рүүгээ буцна гэдэг нь бодит бус зорилт гэдгийг ухаарах ёстой. Энэ төсөөллийн зорилгын хойноос хөөцөлдөх нь дайныг уртасгаж, илүү их зовлон зүдгүүрийг авчирна” гэсэн байна.

Хэгсетийн хэлсэн үг нь Байдены захиргаа Украины дайн дээр баримталж байсан бодлогоос эрс өөр байв. Байдены захиргаа дор АНУ Украиныг шаардлагатай бүх үед нь дэмжинэ гэж амлаж байсан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүчтэй улс нь хүч бага улсаас газар нутгийг нь булааж болох жишиг тогтох нь дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

2014 оноос өмнөх газар нутгаа......, гэсэн бна шүү !
Крымээс бусдыг буцааж авч болно гэсэн үг шив дээ!!!

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
Reply to  Зочин

Тэр тэнэг жүжигчин г хэн дэмжих юм.АНУ-н Трамп ,Путин дэргэд бол утсан хүүхэлдэй байхаа

Бат инженер
Бат инженер

Арай ч дээ Украинчууд юуны төлөө 10 гаруй жил цусаа урсгаж байгаа билээ. НАТО украины эрх ашгийг хамга�##�ахгүй баавгайн аманд хаяж өгч болохгүй ээ. Путины шун�##� огт дуусахгүй шүү. Дараа нь Та нарт хэн итгэх юм бэ.

Зочин
Зочин

бид хятадад газраа �##�дв�##� хэн ч таслахгүй.

Дэл
Дэл

Бодит байдлыг мэдэж байгаа юм байна хорвоог бодитой харах нь хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж байгаа нь өрөвдөлтэй байгаа юмдаа

Зочин
Зочин

Янкууд ялагдчиж . Манай Путин чацагыг нь савируулжээ

Зочин
Зочин

ХОШНОГО ТРАМП

Зөнч
Зөнч

Одоо бид даяаршил,ногоон дэлхий гэх мэт ов мэхэнд хууртахгүй байх хэрэгтэй.Зүгээр л хошгируулж байгаад жижиг буурай орнуудыг эзлэн түрэмгийлж,хүн ардыг нь хядаж болдогийг бодитоор харуулж байна даа.Бас НҮБ гэгч хүчтэний өмнө гөлөг болдог төрийн бус байгууллагад итгэх ямар ч хэрэггүй гэдгийг бас харлаа.Өөрсөддөө,ард түмэндээ л найд, армиа өөрчилж түргэн байрлах чадвартай болгож ,хиймэл оюун ухаанд суурилсан арми л биднийг тусгаар байлгах нь!

Зочи.з
Зочи.з

Орос анх л Укр луу орж бхад том гүрний эрх ашгийн тухай яригдаж бсан, тэр л жамаараа болж байна, нөгөө т�##�аас хэрэв тэр үед Орос Укр луу ороогүй бол одоо дэлхий нийтээр мөн л нөгөө ковидод дарлуулсан, вакцинд хордсон, хоригт хүлүүлсэн байх байсан гэдгийг USAIDтэй холбоотой сүүлийн үеийн баримтууд гамгүй илчилж байх шиг. Орос оронд т�##�архаад баршгүй, Орос орон үүрд мандан бадраг.

Холбоотой мэдээ

Back to top button