Эдийн засгийн мэдээ

2024 онд даатгалын хураамжид 480 тэрбумыг төлжээ

Даатгалын хураамжийн орлого 2024 онд 480.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 88.7 (22.6%) тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд хөрөнгийн даатгал 41.5 (47.5%) тэрбум төгрөгөөр, авто тээврийн хэрэгслийн даатгал 40.6 (43.2%) тэрбум төгрөгөөр, гэнэтийн осол, эмчилгээний даатгал 19.1 (33.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Хураамжийн орлогын 87.6 хувийг сайн дурын даатгал, 11.5 хувийг албан журмын даатгал, 0.9 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байна.

Даатгалын нөхөн төлбөр 2024 онд 160.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 39.5 (32.7%) тэрбум төгрөгөөр өсөхөд мал амьтад даатгал 9.7(3.8 дахин) тэрбум төгрөгөөр, авто тээврийн хэрэгсэл даатгал 8.4 (23.0%) тэрбум төгрөгөөр, гэнэтийн осол, эмчилгээний даатгал 5.2 (24.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

  • Нөхөн төлбөрийн 71.2 хувийг сайн дурын даатгал,
  • 27.5 хувийг албан журмын даатгал,
  • 1.3 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байна.

Даатгуулагчид 2024 онд 1604.3 мянга болж, өмнөх оноос 58.0(3.8%) мянгаар өсжээ.

  • Даатгуулагчдын 79.8 хувь нь иргэн,
  • 20.2 хувь нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага байна.

Нийт даатгуулагчдын 53.0 хувийг албан журмын даатгал, 46.9 хувийг сайн дурын даатгал, 0.1 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байна

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 17, 2025 13:16

ЭХ СУРВАРЖАА Л БИЧИХ ХЭРЭГТЭЙ БАЙГААМДАА ДАНДАА ХУЛГАЙЧ НОХОЙ ШИГ

Холбоотой мэдээ

Back to top button