Нийгэм мэдээ

Шинэжинст сум 30 саяар бөхийн дэвжээний хивс авна

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газраас 30 сая төгрөгөөр бөхийн дэвжээний хивс авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал, 20м *4м харьцаатай нарийн нэхээс бүхий стандарт шаардлагад нийцсэн, 100 хувь хонины ноосон, харшил үүсгэхгүй байх зэрэг үзүүлэлтийг ТЭЗҮ-дээ тусгасан байна. Тооцоолон үзвэл нэг бүхийн үнэ 10 сая төгрөг байх бөгөөд тендерт тусгагдсан өртгийг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргах аж.

Тухайн тендерийг гурав хоногийн өмнө буюу энэ сарын 14-ний өдөр зарласан бөгөөд материалыг 2025 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 17, 2025 11:35

М�##�аа эрүүлжүүлэх тариа аваачээ

Зочин
Зочин
2 сар 17, 2025 15:32

Бөх яах вэ. Иргэдийн амжиргааг сайжруулахаа бод. Бөх лам шүтээд огт хөгжихгүй

Иргэн
Иргэн
2 сар 17, 2025 20:25

Сургуулийн дотуур байр нь актлагдаад хүн байхад аюултай гэсэн дүгнэлт гараад хэдэн жил болж байгаа гэтэл одоо хүртэл хүүхдүүд байрладаг гээд үндэсний телевизээр гарч байсан сум даа.Сумын удирдлагууд нь санаа тавьдаггүй тоохгүй ч үгүй. Уг нь засаад өгье гэсэн хувийн компани байсан л юм.Ж�##�ганы үзэл нам дагасан хэрүүл нь ихэдсэн газар.Шинэ засаг удирдлагууд нь бөхийн хивсээр ажлаа эхэлсэн юм шив дээ. Юу ч гэхэд дээ

Холбоотой мэдээ

Back to top button