Эдийн засгийн мэдээ
ДНБ 2024 онд 4.9 хувиар өсөж 32.1 их наядад хүрлээ

Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2024 онд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 80.0 их наяд төгрөг боллоо. Энэ нь өмнөх оноос 9.5(13.5%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
ДНБ өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 2.0 (10.0%) их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 6.4 (22.2%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.
ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 онд 5.0 хувь, 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувиар тус тус өссөн байна.

ДНБ 2024 онд 4.9 хувиар өссөний
- -3.6 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар,
- 1.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар,
- 0.3 нэгж хувийг үйлдвэрлэл , барилгын салбар,
- 4.8 нэгж хувийг үйлчилгээний салбар,
- 2.0 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
haana osood bnaa