Гадаад

БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд оршин суух цахим үнэмлэх авна

БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд оршин суух цахим үнэмлэх авах боломжтой болжээ.

Тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны мэдээлснээр 14 ба түүнээс дээш насны гадаадын иргэд ухаалаг гар утасны тусламжтайгаар цахим оршин суух үнэмлэх авах боломжтой байна. Тус цахим үнэмлэх нь хуулийн дагуу биет үнэмлэхтэй адил хүчинтэй бөгөөд төрийн байгууллага, эмнэлэг, хүнсний дэлгүүр зэрэг олон газарт ашиглах боломжтой аж.

2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш олгогдсон  оршин суух үнэмлэхүүд нь холбогдох мэдээллийг нэгтгэсэн схем бүхий чип (IC) -тэй байх тул иргэд цагаачлалын албанд очих шаардлагагүйгээр ухаалаг гар утасны тусламжтайгаар  цахим үнэмлэхийг шууд авах боломжтой байна. Харин уг хугацаанаас өмнө олгогдсон биет оршин суух үнэмлэхтэй бөгөөд шинээр цахим үнэмлэх авах хүсэлтэй хүмүүс нь цагаачлалын албанд өөрийн биеэр очиж, код (QR) уншуулах шаардлагатай юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button