СПОРТ

Баримт: Б.Сугарсүрэн мэлзсэн ч түүнээс дөрвөн төрлийн хориотой бодис илэрчээ

2024 оны долоодугаар сарын 5-8-ны өдөр бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд болсон. Тэмцээнд оролцсон таван монгол тамирчнаас допинг илрээд байгаа юм. Энэ талаар Монголын бодибилдингийн холбоо мэдээлэхдээ М.Пүрэвсүрэнгийн нэрийг нууж, дөрвөн хүнийг л зарласан.

Нөгөө талаас нэр нь зарлагдсан тамирчин Б.Сугарсүрэн өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, "Надаар туг тахиж, допингтой гэх яриа гаргалаа" мэтээр хэлсэн юм.

Тэрбээр цаашлаад "Холбооны ерөнхийлөгч Ш.Амарсайхан оруулахгүй гэж байсан тамирчин нь Дэлхийн аварга болонгуут өөрийнхөө нэрийг цэвэрлэхийн тулд надаар туг тахисан. Би өнөөдөр эх орныхоо нэрийг гаргах гэж шударга явсны төлөө ийм хэл аманд орлоо. Өчигдөр орой над руу хүмүүсээр яриулсан. Тохиролцох гээд байх шиг байгаа юм. Гэтэл сайтуудаар намайг допинг хэрэглэсэн гэж мэдээлэл цацчихаад, одоо юугаа тохиролцдог юм" зэргээр ярьжээ.

Үүнээс харахад Б.Сугарсүрэн өөрийгөө допинг хэрэглээгүй гэж хэлээд байх шиг. Үнэн хэрэгтээ түүний шинжилгээний хариу баримтаар бидэнд олдлоо.

IFBB буюу Олон улсын фитнесс, бодибилдингийн холбооны Батбуянгийн Сугарсүрэнд нэгдүгээр сарын 10-ны өдөр хаягласан тус бичигт,

  • Станозолол метаболин
  • Кленбутерол метаболин
  • Болденон метаболин
  • Торасемид зэрэг дөрвөн допинг илэрсэн талаар бичсэн байна.
Б.Сугарсүрэнгийн шинжилгээний хариу.
Б.Сугарсүрэнгийн шинжилгээний хариу.

Түүнчлэн А, Б сорьцыг долдугаар сарын 7-ны өдөр авч, хэрхэн дугаарлаж хадгалсан зэрэг процессыг ч дэлгэрэнгүй дурджээ.

Ингэхээр Б.Сугарсүрэн өөрөө мэлзэж, холбоо нь ч нэг тамирчныг зарлалгүй нууж буй мэтийн үйлд явдлаас тамирчин хүний шударга бөгөөд ёс зүйт хандлага харагдахгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ээ хүүрээ

Зочин
Зочин

Суга Сугаа.

Зочин
Зочин

Тэнэг мулгуу авгай нар өөрсдөө ч яахав улс орноо түмний өмнө нүүр хийх газаргүй болгож дээ нэр хугарахаар яс хугар гэж хаанаас ч юм бэ гэнэт л гараад ирсэн ичих нүүртэй байх хэрэгтэй

Зочин
Зочин

ГАНЦ ТЭГҮҮЛЧИХГҮЙ ЯАСЫН ХИЙЛГЭЧИХГҮЙ ХИЙЕ ГЭХЭЭР НЬ ХИЙЛГЭХГҮЙ БОЛОХООР ИНГЭЛЭЭ ШҮҮ ДЭЭ.ЗА ЗА БИ ЯАЖ МЭДЭХИЙН ТЭГЭЭД Ч ИЙМ БУЛЧИН ШӨРМӨС БОЛСОН ХҮҮХЭН ӨВӨРТЛӨХӨӨР ЭВГҮЙ БИШ ҮҮ? БОССОН БООВ БУУЧИЙШТ

Холбоотой мэдээ

Back to top button