Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өслөө

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2025 оны нэгдүгээр сард 72.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 (1.9%) тэрбум төгрөгөөр өсч, өмнөх сараас 194.1 (72.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Үнэтцаасны нийт гүйлгээний 32.8 (23.7 тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 67.2 (48.5 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны нийт гүйлгээний 52.0 хувийг компанийн бонд, 31.8 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 15.6 хувийг компанийн хувьцаа, 0.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна.
Арилжсан үнэт цаас 2025 оны нэгдүгээр сард 67.5 сая ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 25.5 (60.8%) сая ширхгээр өсч, өмнөх сараас 134.4 (66.6%) сая ширхгээр буурчээ. Нийт арилжсан үнэт цаасны 0.2 (140.0 мянган ширхэг) хувь нь анхдагч зах зээлд арилжигдсан, 99.8 (67.3 саяширхэг) хувь нь хоёрдогч зах зээлд арилжигдсан байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.