Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап Францис амьсгалын замын халдвар авчээ

Ватикан даваа гарагт /2025.02.17/ мэдэгдэл хийхдээ Пап Францисын амьсгалын замд үүссэн халдвар ноцтой тул эмч нар эмчилгээг нь өөрчилсөн, эмнэлэгт шаардлагатай хугацаагаар хэвтэх болно гэжээ. 88 настай тэрбээр амьсгалын замын халдвараар долоо хоног гаруй өвдсөний дараа Ром хот дахь Жемелли эмнэлэгт баасан гарагт /2025.02.14/ хэвтсэн юм.

Гэгээн ширээт улс “Сүүлийн өдрүүдэд болон өнөөдөр хийсэн шинжилгээний хариу амьсгалын замд хэд хэдэн бичил биетний хавсарсан халдвар байгааг харуулсан. Үүний улмаас эмчилгээг өөрчлөхөд хүрсэн” гэжээ. Даваа гарагийн орой Ватикан нэмж мэдэгдэл хийхдээ Францисын биеийн нөхцөл байдал тогтвортой байгаа гэсэн юм.

Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни пап лам бактери эсвэл вирусийн халдвар авсан эсэхийг тодотгож хэлээгүй байна. Бактерийн халдварыг антибиотикоор эмчилж болдог. Харин вирусийн халдварын үед өвчтөний халууныг бууруулах эсвэл бие махбодыг нь халдвартай тэмцэхэд туслах эм хэрэглэдэг байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button