БНХАУ АНУ-ыг Тайванийн талаарх үг хэллэгээ өөрчилсөн гэж шүүмжиллээ

Вашингтон тусгаар тогтносон Тайванийг дэмжихгүй гэсэн мэдэгдлээ Төрийн департаментын вэбсайтаасаа хассаныг БНХАУ шүүмжилжээ. Бээжин Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг үздэг, хэзээ нэгэн цагт хүч хэрэглээд ч хамаагүй Тайванийг нэгтгэнэ гэдгээ мэдэгдсэн.
Бээжингийн Тайванийн хэрэг эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт /2025.02.17/ мэдэгдэл хийхдээ энэ өөрчлөлт нь Тайванийн тусгаар тогтнолыг дэмждэг салан тусгаарлагчдад ноцтой буруу дохио өгч, Тайванийн хоолойн энх тайван болон тогтвортой байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн байна.
АНУ нь Тайванийг дипломат байдлаар хүлээн зөвшөөрдөггүй ч тус арлын орны аюулгүй байдлын гол дэмжигчийн үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн департаментын вэбсайт мэдээллийн хуудас дээрээ өөрчлөлт хийхдээ тусгаар тогтносон Тайванийг дэмжихгүй гэх мэдэгдлээ хасаж, АНУ нь Тайванийг боломжтой бүх тохиолдолд олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэхийг дэмжинэ гэж нэмсэн байна. Мөн Тайвань Пентагонтой технологи, хагас дамжуулагч хөгжүүлэх тал дээр хамтран ажиллаж байгааг дурджээ.
Тайпэй энэ алхмыг эерэг бөгөөд найрсаг хэмээн сайшаасан байна. Харин АНУ-ын Тайвань дахь дэ факто элчин сайдын яам үүнийг ердийн зүйл гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene taibanchuud USA d dagaar orood neg muj uls ni bolchuul yahuu
Ёстой л 51 дэхь муж болоход хамгийн тохиромжтой улс шүү дээ.