Хуурамч долларын мөнгөн тэмдэгт солиулахыг завджээ

Нэг ширхэг хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт солиулахаар завдсан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн нэр бүхий банкны салбарт хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт илэрлээ” гэх дуудлага мэдээлэл энэ оны хоёрдугаар сарын сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу шалгахад иргэн О нь тус банкны салбарт хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт 1 ширхгийг солиулахаар завдсан байна.
Сар шинийн баяртай холбоотойгоор шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт, хэрэгцээ нэмэгддэг.
Иймд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа гарт тэмтрэгдэх товгор тоо, үсэг, тусгай үнэт цаас, нууцлалын тэмдэгтүүдийг сайтар шалгах, хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдолд нэн даруй Цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.