
АНУ-ын төрийн эрхэнд Трамп гарснаас хойш түүний уриалан дуугарсан нэг асуудал нь “Орос Украины дайныг зогсоох” байв.
Тэр энэ яриагаа ажил хэрэг болгож ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай энэ долоо хоногт утсаар ярьж, ойрын хугацаанд Саудын Арабын нийслэл Рияадад АНУ-ын албан тушаалтнууд болон ОХУ-ын албан тушаалтнуудын хамтаар уулзаж дайныг дуусгавар болгох асуудлыг хэлэлцэх тов гаргасан.
АНУ-ын Укрианы асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Кит Келло Мюнхэн дэх Аюулгүй байдлын бага хурлын үеэр дайны асуудалд Европын холбоо оролцохгүй гэх утгатай мэдэгдэл хийсэн бөгөөд түүний энэ мэдэгдэл Европын холбооныхны анхаарлыг татсан юм. АНУ болон ОХУ-ын хэлэлцээнд Украин болон Европын холбооны төлөөлөл оролцохгүйгээр явагдах гэж байгаа асуудалд Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер “Энэ бол ганц Украины асуудал биш. Энэ бол Европын асуудал” хэмээн хариу мэдэгдэл хийсэн бөгөөд хэрвээ шаардлагатай гэж үзвэл Их Британийн энхийг сахиулагчдыг Украин руу илгээх болно гэсэн юм.
ОХУ-ын хувьд хэлэлцээ хийгдсэн хийгдээгүй одоогийн эзэлсэн хотууддаа буулт хийж, өөрийн газар нутгийн харьяанд авах шийдвэрээсээ ухрахгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд АНУ, ОХУ-ын хэлэлцээний асуудал хөвөрч байх зуурт Оросын зүгээс Украин дахь довтолгоогоо эрчимжүүлсээр байгаа. Орос хэрвээ энхийн хэлэлцээг хүлээж авахгүй тохиолдолд Вагшингтон Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авна хэмээн мөн давхар мэдэгдсэн.
Хэлэлцээний асуудалд мэдрэг хандсан Европын холбооны байр суурийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Украин болон Европ аль аль нь жинхэнэ хэлэлцээрийн нэг хэсэг байх болно” хэмээн мэдэгдсэн. Үүний өмнөхөн Трамп ч мөн Украин энхийн хэлэлцээрт оролцох болно гэсэн юм.
Хэрвээ АНУ-ын энхийн хэлэлцээрийн саналыг ОХУ хүлээж аваагүй тохиолдолд АНУ-ын зүгээс Украинд үзүүлэх дайны дэмжлэгээ үргэлжлүүлэх байр суурьтай байгаа бөгөөд Трампын зүгээс Украинд өнөөдрийг хүртэл үзүүлсэн дэмжлэгийнхээ хариуд тус улсын ашигт малтмалын нөөцийн 50 хувийг авах саналаа илэрхийлсэн ч Зеленский энэхүү саналаас татгалзсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлсэн байна.
Ил өрнөж байгаа асуудлын ард, Трампын засаг захиргаа Украины ховор ашигт малтмалын нөөц болон уран, газрын тос, байгалийн хий зэрэг байгалийн нөөцүүд дээр хяналтаа тогтоохыг хүсэж байна хэмээн шинжээчид үзсэн бөгөөд хэрвээ АНУ-ын энхийн хэлэлцээрийг талууд дэмжээгүй тохиолдолд цаашид Украинд АНУ дэмжлэг үзүүлэх эсэх нь эргэлзээтэй байдал үүсгэх юм.
Иймд Трампын зүгээс Украинд үзүүлэх АНУ-ын Аюулгүй байдлын баталгааг хоёр орны гэрээнд тодорхой тусгаагүй эмзэг байдалд шахалт үзүүлэх замаар Орос Украины дайныг дуусгавар болгох уу хэмээн зарим шинжээчд онцолжээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Трамп бол шүдгүй арслан
Мюнхенд АНУ-н төрийн нарийн Марко Рубео, Зелигээс энх тайвны төлөө огцорч чадахуу гэж асуугаад авна лээ, энэ сууд�##�д з�##�ж чадсан улс бас энэ суудлаас нь ховхолж бас чадах байх л даа. Тэртээ тэрэнгүй мань Зели дотооддоо рейтинг, нэр хүнд маш сул болсон, сонгууль явагдв�##� шууд унахаар байгааг, АНУ ч тэр ОРОС ч тэр мэдэж байгаа нь лавтай.