СУРВАЛЖИЛГА: Хөсөр хаягдсан хүүхдүүд хүчирхийлэлд өртсөөр, халаглаж суухаас өөр ид шид Төрд алга
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬД “Төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэнэ”, “Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй” гэж заажээ. Хэрэгжүүлдэггүй, цаасан дээр л тодоос тод зурайн үлдсэн хуулийн хэсгээс та уншлаа.

ХУДЛАА ХУУЛЬ ГЭХ УЧИР НЬ:
2016.08 сар – Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 24 настай иргэн М нь 6 нас 10 сартай хүүхдийг хүчирхийлсэн. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан 18 жилийн хорих ял оноов.
2018.04 сар – 20 настай эрэгтэй Г нь 14 настай хүүхдийг хүчирхийлсэн. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан 2 жилийн хорих ял оноов.
2018.06 сар - Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрт хонь хариулж явсан бага насны хүүхдийг иргэн Э хүчирхийлсэн. Шалгалтаар тэрбээр уг хүчирхийллээ удаа дараа үйлдсэн болох нь илэрч шүүхээс түүнд 13 жилийн хорих ял оноов.
2019.06 сар - Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Б.У нь 12 настай хүүхдийг хүчирхийлсэн. Хэргийг тус сум дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгчид 12 жил хорих ял оноов.
2018.08 сар - Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман сартай хүүг хүчирхийлсэн. Иргэн Ч нь ажиллуулдаг зочид буудалдаа найз Ц-ийн хамт архи ууж согтоход нь, иргэн Ц ой найман сартай хүүг нь хүчирхийлсэн.
2019.04 сар - Сүхбаатар дүүрэгт иргэн М.Т нь 10 настай ач охиноо эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг нь мэдсээр байж удаа дараа хүч хэрэглэн хүчирхийлсэн. Дээрх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
2019.01 сар - Багануур дүүрэгт иргэн Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13 настай дагавар охиноо хүчирхийлсэн. Багануур дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Т-г бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил 06 сарын хугацаагаар хорих ял оноов.
2019.10 сар – Увс аймгийн Зүүн говь суманд цагдаа О.Д нь сурагч охиныг хүчирхийлсэн. Уг эрүүгийн хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, тус хэрэгт холбогдсон гурван жилийн ял оноов.
Энэ бол хэвлэлийнхний сураг ажиг тавьж, хөөцөлдөн гүйж байж олж дэлгэсэн баримтуудын зах зух нь.
ТӨР НЬ ТООГООГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ “ҮЖИН” ТӨВ АСАРЧ, ХАМГААЛЖ БАЙНА
Бэлгийн хүчирхийллийн хохирогч бага насны хүүхдийн нөхөн сэргээх “Үжин” төвд ирсэн хүүхдүүдийн зарим жишээг дурдах нь:
НЭГ. ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС ЖИРЭМСЭЛСЭН 15 НАСТАЙ ОХИН АМАРЖЛАА

Үжин төвд амьдарч байсан 15-хан настай охин 2019 оны 12 дугаар сард амаржин, ээж болжээ. Тэрбээр 3250 грамм бяцхан охиноо тэврэн Үжин төвдөө буцан ирэв.
Хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн ч эрт шатанд илрүүлж чадаагүй тул хуулийн дагуу таслан зогсоох боломж байсангүй. Хэрэв эрт шатанд нь буюу 20 долоо хоногтойгоос өмнө илрүүлж чадсан бол эмнэлгийн журмаар хохирогчийн үрийг таслан зогсоох боломжтой байдаг. Энэ тохиолдолд Үжин төвийнхөн хүүхдийн сэтгэлзүйг маш сайн бэлдэж, эрүүл мэнд нөхөн үржихүйн талаар боловсрол олгон, сэтгэлзүйч удаан хугацаанд тулж ажилладаг байна. Энэ охин нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг тул 45 хоног гам бариад эргээд хичээлдээ орохоор шамдаж байна. Харин охины хүүхдийг хэвлийд байхаас нь хуулийн дагуу үрчлүүлэх ажлыг бэлдэж, хүүхдийг төрсөн хойно нь сайн айлд өргүүлжээ.
ХОЁР. ТӨРСӨН ЭЦГИЙНХЭЭ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ДӨРВӨН НАСТАЙ ОХИН

Үжин төвтэй танилцахаар очиход өнгө өнгийн резинээр үсээ хоёр боолгож, үл ялигхан томдчихсон тэмээний ноосон оймстой бяцхан охин зогсож байв. Энэ охин гурван настай, бас л хүчирхийллийн хохирогч.
Түүнээс өмнө төрсөн аавдаа хүчирхийлүүлсэн дөрвөн настай охин ээжийнхээ хамт иржээ. Учир нь төрсөн эцэг нь бяцхан охиноо хүчирхийлсэн нь ээжид нь ч хүнд тусаж, сэтгэлзүйн хувьд өөрчлөлтөд орсон тул охиныхоо хамт сэтгэл заслын эмчилгээнд оров.
ГУРАВ. БЭЛГИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТСӨН ДОЛООН НАСТАЙ ОХИН

Бэлгийн мөлжлөгт өртсөн энэ долоон настай бяцхан охины биеийг үзүүлэхээр Түргэний эмч дууджээ. Түргэний эмч охинд үзлэг хийгээд өөрийн эрхгүй орилов. Учир нь охин долоохон настай ч бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж, идээ бээрэндээ баригдсан байв.
ДӨРӨВ. ТӨРСӨН ЭЦЭГТЭЭ БҮТЭН ЖИЛ ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН

2018 оны 12 дугаар сард 15 настайгаасаа хойш бүтэн жилийн хугацаанд төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн охин Үжин төвд ирэв. Шоронд 10 гаруй жил суугаад гарч ирсэн аав нь охиноо хүчирхийлдэг гэдгийг ээж нь мэдсэн ч “Бүгдийг нь ална” гэх сүрдүүлгийн дор юу ч хийж чадахгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Охин өөрийн эх нэгтэй ахдаа бүх үнэн байдлыг учирлаж байж, төрсөн эцгийнхээ тамлалаас мултарчээ.
Энэ бүх хэргүүдийг сонссоны дараа уншигч та Монгол улсад хүүхдийн эрхийн тухай хууль хэрэгждэг гэдэгт итгэсээр л байна уу?
ХУУРАМЧ ДАРГА НАРЫГ АЖЛАА ХИЙСЭН ШИГ ХИЙХИЙГ ШААРДЪЯ
Энэ бүгдийг харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт, хүүхдийн зовлонгоор шоудаж явдаг дарга нарыг Үжин төвд нэг хонуулъя. Тэнд хүүхдүүд шөнөдөө яаж айж уйлдгийг, яаж цочиж сэрдгийг харуулъя. Даанч тэд тэгэхгүй. Учир нь тэд хуурамч.
НЭГ. “ХУУРАМЧ” Г.ЗАНДАНШАТАР – ИЧИГ

2019 оны тавдугаар сарын 07-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үжин” төв дээр ирж танилцав. Маргааш нь түүний санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг” болов. Уг хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарын хүмүүст төрийн зарагдахгүй олон байрнаас Үжин төв гэх мэт бодит ажил хийж байгууллагуудад өгөх эсвэл дэмжиж ажиллах талаар үүрэг өгөв. Гэвч хэрэгжсэнгүй. Гэтэл ичихгүй өөрсдөө хамгийн үнэтэй газар яамныхаа шинэ жилийг хийж, өөрсдийнхөө хүүхдүүдэд брэндийн бэлэг бэлджээ.
ХОЁР. “ХУДАЛЧ” У.ХҮРЭЛСҮХ – ИЧИГ

2019 оны тавдугаар сарын 21 нд Монгол улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх сайдын "бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх зардлыг төр хариуцна” гэж хэлээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өгөв. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардлын жагсаалтад Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тусга гэж үүрэг чиглэл холбогдох яам, агентлагт өгсөн боловч хэрэгжсэнгүй. Гэтэл өнөөдөр тэрбээр байгууллагын шинэ жил дээр гитар тоглоод явж байна.
ҮЖИН ТӨВД ГАНЦХАН ЖИЛИЙН ДОТОР 182 ХҮҮХЭД ИРЖЭЭ – ЭНЭ БОЛ НИЙТ ТООНЫ 10 ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ
Үжин төвд бодит байдал ямар байгааг сурвалжлахаар зорьж очив. Намар л хоёр давхар хауст хүүхдүүдээ амьдруулдаг байсан тэд санхүүгийн асуудлаас үүдэж үүдээ барьжээ. Оронд нь хоёр өөр газарт, тус бүр гурван өрөө байр түрээслэн нас, насаар нь ангилан хүүхдүүдээ хуваасан байв. Хүүхэд бүрт гарын алчуур, ам зайлах аяга, сойз бэлдэж, яг л гэртээ байгаа мэт дулаан, халуун орчин энд бүрджээ.
Үжин төвийн үүсгэн байгуулагч Д.Ундраатай хэсэгхэн ярилцаж суух нь ээ, хүүхдүүд танихгүй хүнээс бэргэж, өөр өрөөний буланд очин зогсох нь анзаарагдана. Тэдэн рүү харж зүрхэлсэнгүй. Харчихвал эмзэглэчих байх гэж бодов. Удалгүй тэд хажууд ирж зогсоод яриа сонсов. Тэднийг сонсож байгаа болохоор бид хоёр яриагаа зөөлрүүлэн, хөгжилтэй тийш хандуулж, тоглоом, шинэ жил, багш нар, хүүхдийн ур чадварын тухай ярилцана. Тэднийг эмзэглүүлчих вий гэж эмээсэндээ тэр. Удалгүй тэд надад дасаад, нэг нь ирж “тэврүүлье” гэв. Хүүхэд гэдэг ийм л гэгээн, цагаан ертөнц. Тиймээс ч тэд хүчирхийлэлд өртсөнөө өөрийнхөө л буруу гэж бодно, өрөөнүүдийн ханаар аав, ээжээсээ уучлалт гуйсан захидал дүүржээ.
Даанч тэднийг хамгаалж чадсангүй...

Үжин төвд өнөөдрийн байдлаар 16 хүүхэд хамгаалалт, халамж авч байна. Хамгийн бага нь 3 ойтой, түүнээс дээш 16 хүртэлх насны хүүхдүүд амьдарч, хоорондоо эгч дүүс болжээ. Эгч нар нь дүү нарынхаа гар нүүрийг угаахаас эхлээд үлгэр ярьж өгөх даалгавартай. Энэ нь тэднийг хариуцлагажуулж, нийгмийн харилцаанд ороход нь бэлдэж байгаа хэлбэр.
Эгч нар дүү нартаа эдгээр номыг уншиж өгдөг
Давхардсан тоогоор энд нийт 182 хүүхэд нөхөн сэргээх урт хугацааны үйлчилгээ аваад гэртээ харьжээ. Энэ тухай Үжин төвийн үүсгэн байгуулагч Д.Ундраа хэлэхдээ “Хамгийн багадаа манайд 27 өдөр, дээд тал нь нэг жил болсон хүүхдүүд амьдарч байгаа. Энэ хугацаанд бид хүчирхийллийн хохирогч 21 аймаг, 9 дүүргээс эрсдэлийн түвшин асар өндөртэй, амиа хорлох оролдлого хийсэн, жирэмсэн, зайлшгүй төрөх болсон, тэмбүү өвчтэй, идээ бээр нь гоожсон гэх мэт хамгийн хүнд гэсэн хүүхдүүдийг л хүлээж авч чадаж байна. Ингээд сэтгэл засал, хууль эрх зүйн өмгөөлөл, нийгмийн ажил үйлчилгээ, халамж, асрамж, эрүүл мэнд, нөхөн сэргээх, боловсролын үйлчилгээ гэх мэт бүх төрлийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь ар гэр, хүүхдээс ямар нэгэн төлбөр авахгүйгээр олгож байна” гэв.
ИЙМ АРГА ЗАМ БИЙ – ХҮҮХДЭЭС БИТГИЙ МӨНГӨ ХАРАМЛА

2019 оны 11 сарын 31-ний байдлаар Монгол улсын хэмжээнд Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 611 гэмт хэрэг гарсан байна. Үүний нэлээдгүй хувийг хүүхэд хохирогчид эзэлж байна.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг харж, хамт амьдарч, амьдралаа золиосолж зүтгэж яваа энэ бүсгүй одоо өөр нэгэн ажилд махарч явна. Тэр нь хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөхөөс өмнө эрт илрүүлж хамгаалах юм. Тэр “Боломж бий шүү дээ, хүүхдүүдээ хамгаалмаар байна” гэж чин сэтгэлээсээ ярьж, үүнийгээ ажил хэрэг болгохын төлөө 21 аймаг, 9 дүүргээр эцэж цуцалгүй явна. Өдрийн гуравхан цаг унтана, үлдсэн үед нь хүүхдүүд, хүүхдүүдийн хоол, хүүхдүүдийн хичээл, хүүхдүүдийн цэцэрлэг, хүүхдүүдийн шинжилгээ гэсээр өдрийг барна.

Хааяа нэгхэн сонсож халаглачхаад удахгүй мартчихдаг, загас шиг богино санах ойтой бидний хажууд энэ бүсгүй хүчирхийлүүлсэн хүүхдүүдтэй өдөр бүр уулзана. Тиймээс ч хүчирхийллээс хүүхдүүдээ хамгаалах, эрт илрүүлэх хөтөлбөр боловсруулж, түүнийхээ төлөө ажиллаж эхэлжээ.
Энэ тухай Д.Ундраа “Бид заавал яагаад хүүхдүүдээ гэмт хэргийн хохирогч болгоод золиос болсон хойно нь үйлчилгээ үзүүлэх ёстой вэ гэдгийг төр засгаас, ард иргэдээс асуумаар байна. Үжин төв одоо хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс өмнө хамгаалахын төлөө зүтгэж байна. Уг нь үүний эрхзүйн зохицуулалтыг хийчихсэн, хуулиар Засаг даргаар ахлуулсан баг, сум аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид энэ чиглэлд ажиллаж, эрт шатанд илрүүлэх, сэргийлэх, таслан зогсоох, нөхөн сэргээх ажил хийх ёстой байдаг. Үүнд жил болгон мөнгө тавих ёстой. Гэтэл энэ мөнгийг тавьдаг аймгийн иргэдийн хурал, сумын иргэдийн хурал байхгүй. Таван төгрөггүй ч хамтарсан баг хүүхдийн хүчирхийллийг бууруулах чиглэлд ажиллана гэдэг үнэхээр хэцүү. Төр яагаад үүнийг үнэн зөвөөр зохицуулж өгч болдоггүй юм бэ. Зөвхөн нэг хороон дээр бэлгийн хүчирхийлэл гарахад тухайн хамтарсан багт дор хаяж 1.8 сая төгрөгийн хэрэгцээ шаардагддаг. Үүнийг би бодит байдлаас, ажиллаж буй хүний хувьд судалгаа хийн гаргасан. Нэг хороон дээр 12 бэлгийн хүчирхийллийн тохиолдол гарсан бол 1.8 сая төгрөгөө 12-оор үржсэн мөнгө хэрэг болно. Гэтэл төр засгаас энэ мөнгийг гаргадаггүй. Бид одоо хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэлзүйг бэлдэх ёстой цаг болж. Өөрчилмөөр байна, хүүхдүүдээ хамгаалмаар байна шүү дээ” гэлээ.
ҮЖИН ТӨВ 1 ЖИЛ, 2 САРЫН ХУГАЦААНД 200 САЯ ТӨГРӨГ ХҮҮХДҮҮДЭД ЗАРЦУУЛЖЭЭ – ХАРИН ТӨР?

Байгуулагдсан цагаасаа хойш буюу өнгөрсөн нэг жил, хоёр сарын хугацаанд тус төв зөвхөн хүүхдүүдийг түр хамгаалан байрлуулан нөхөн сэргээх үйлчилгээндээ 112,373,620 төгрөг зарцуулаад байгаа ба энхэүү зардалд байрны түрээс, гэрэл, цахилгаан, СӨХ, ус, дулаан, цалин, НДШ, шатахуун, унаа, тээвэр, засвар үйлчилгээ гээд бусад зардал ороогүй гэв. Хэрэв энэ бүгдийг нэмбэл 200 саяас хавь илүү давна. Үүний 94 сая төгрөгийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвөөс зарласан тендерт хоёр удаа ялалт байгуулж олж байж. Үлдсэн зардлаа хаана л хичээл заалгана гэсэн газарт, хаана зөвлөх үйлчилгээ авна гэсэн газарт биеэ хоёр хуваагаад ч хамаагүй очиж зааж, үзүүлж байж олж авдаг.
ҮЖИН ТӨВИЙН ХҮҮХДҮҮДИЙГ УНАХ УНААТАЙ БОЛГОХ АЯН ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Зохиолч Б.Шүүдэрцэцэг цахим орчинд ийм аян эхлүүлжээ. Дөрвөн настай хүүхэд хүчирхийлүүлж, 15-хан настай охин амаржиж нялх үрээ гар дээрээ тосон авсан нь түүний сэтгэлийг хөдөлгөжээ. Өнгөрсөн аравдугаар сараас эхлүүлсэн уг аянаар зохиолч шинэхэн машин авч, хүүхдүүдийг хөл дүүжлэх унаатай болгохоор шийдэж.
Хандивын аян олныг хамарч ирэх даваа гарагт 12:00 цагт “Старекс” автомашины түлхүүрийг хүүхдүүдэд, хүүхдүүдийг асран хамгаалж байгаа зургаан багшид, захирал бүсгүйд гардуулан өгнө. Үжинд төвийнхөнд барьсан Шинэ жилийн хамгийн гоё бэлэг энэ байх нь гарцаагүй.
АЯНД НЭГДЭХ: Хаан банк: 5653114645
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hohirogch huuhdeer biznes hj bolohgui shde. Tanai bguullaga huuhdiin medeelliig nuutslah yostoi.
Chi zugeer l tarhinii chadamjaa nemeed songuulid aytaihan hun songoho bod. Cham shig m#lnuudin achar teneg humus uuj ided baina.
Cham shig unshisnaa oilgodoggui yumnud idehes uurig meddeggui yumnuudig songoj gargaj irj baigaa sh d
хамуурсан хачиган толгойт мн үгээ бодож бичээрэй чи!!
хуц шарилж минь
Ямар нэрийг нь хэлсэн юм уу? Мэдээллийн багцыг эхлээд анхаар�##�тай ажиглаад хуца бай ш666мар чинь.
Юуны чинь бизнес гэж. Бизнес байтлаа байр савгүй ч охидуудын төлөө ингэж явах уу. Гашилсан толгой минь.
Яагаад ингэж байгаан бэ, араатангууд, яаж чадаж байнаа???????
төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй, байг�##�ийн хог шавхруу хаа сайгүй байнга байдаг шүү дээ. Бид л тордоод байдгаас биш өөр газар та�####�ж хаямаар
чи ѳѳрѳѳ жинхэнэ шарилж байна. Хүүхэд ямар буруутай юм бэ. Чиний хүүхэд сэтгэцийн эмгэгтэй болох байх аа.
setgel medreliin ovchtonuudee hyanaach ee, oilgomjtoi hereg hiigee dhsorongoos garsan hmst huuhduudee hayaj ogood bn gedeg denduu gutamshig
Irged uursduu zuv tuluululuu turd songoh medleggui bna uur yu ch bish
Одоо болиочээ хүүхдүүдийнхээ төлөө чанга хууль гаргаач хүүхдүүдээ хамга�##�аач арай дэндэж бна ш дээ биеэ хамга�##�ж чадахгүй б�##�чир амьтад ш дэ
Shorongiin hadasnuda shorond bur aimr bolgochihod, sullasan bolod...tgd araas ni hyanaj baigaa yum alga ene huulinhan
Shorond ni zasrulahgu bur aimr bolgoj gargaj irj baigaa tur, huuli heregjulegch, huulinhan hunii erh yarih ni inedtei. Ene tgd sn shni tulu?
Tegeed neeh tengeriin tengeriin hunii erh merh yariad l...buruu ch bish l dee. Tgd ter erhiin edlulengee shorond ni zasran humujulehgui de..
Odoo hugjih gants l naidvar uldsen maani hoich uyee eruul orchind, soyl humuujiltei, bolovsroltoi usguh yum shuu dee.