Гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 10 сая төгрөг хүртэл нэмэгдүүлнэ

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар олгогдсон төлбөрийн системийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх, үүргийнхээ хүрээнд бодит цагийн горимоор буюу тухайн мөчид дамжиж байгаа гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 5 сая төгрөг болгон тогтоосон билээ.
Автомат клиринг хаус системээр бодит цагийн горимоор дамжих гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх талаар иргэдээс санал авч эхэлжээ. Иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор дээрх гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 10 сая төгрөг хүртэл нэмэх судалгааг хийж эхэлсэн байна.
Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдрийг дуустал мөнгөн дүнгийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх талаарх тушаалын төсөлд санал авч байгаа тул [email protected] цахим шуудангаар саналаа илгээх аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ханш унасны л шинж.
Дахиад ханшаа унагах гэж бн уу?
дэмжиж байна.20.0 сая болгоё.