Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап Францис хоёр уушгиндаа хатгаа тусжээ

Ватикан мягмар гарагт /2025.02.18/ мэдэгдэл хийхдээ Пап лам Францисын хоёр уушгинд хатгаа үүссэн гэжээ. Тус улс “Лабораторийн шинжилгээ, цээжний рентген зураг болон ариун эцгийн эмнэлзүйн шинж тэмдэг зэрэг нь нарийн төвөгтэй халдварыг илтгэж байна” хэмээсэн юм. Гэсэн хэдий ч пап лам сэтгэл өөдрөг байгаа гэж Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни хэлсэн байна.

Францисын гуурсан хоолойн үрэвсэл даамжирсны улмаас тэр баасан гарагт /2025.02.14/ Ром хот дахь Гемелли эмнэлэгт хэвтсэн. Даваа гарагт /2025.02.17/ эмч нар нэмж шинжилгээ авсны дараа Францис олон эмгэг төрөгчийн гаралтай халдвар авсан гэдгийг тодорхойлсон юм. Энэ нь түүний амьсгалын замд бактери, вирус мөн бусад эмгэг төрөгч халдвар үүсгэсэн байх магадлалтай гэсэн үг.

Одоогийн байдлаар Францис нэмэлт хүчилтөрөгч хэрэглэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Пап лам хэр удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэх нь мөн тодорхойгүй байгаа юм. Эмч нар түүнийг эмнэлэгт хэвтсэнээс нь хойш эмчилгээг хоёр удаа өөрчилжээ. Ватикан даваа гарагт мэдэгдэл хийхдээ пап лам шаардлагатай хугацаагаар эмнэлэгт хэвтэнэ гэсэн юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 20, 2025 11:33

Huiten chuluun baishind udaan zogsohoor argaggui

Холбоотой мэдээ

Back to top button